Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Пицца захиалж гэр бүлийн хүчирхийллийг илчилжээ

Н.Мөнхжин
2014 оны 10 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг

 АНУ-д гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бүсгүй пицца захиалах нэрээр 911 буюу цагдаагийн газар руу утасдаж аюулаас сэргийлж чаджээ.

Нэгэн бүсгүй цагдаагийн газар руу залгаж “Том пепперони пицца захиалъя” гэсэн байна.

Энэхүү ярианы бичлэгийг сийрүүлье.

-911 сонсож байна, танд юу тохиолдов?

-Би пицца захиалах гэсэн юм.

-Хатагтай, Та 911 рүү холбогдсон байна.

-Тийм ээ, би мэдэж байна. Би тал нь мөөг, чинжүүтэй том пепперони пицца захиалмаар байна.

-Хмм... Уучлаарай, та 911-тэй холбогдсоноо мэдэж байна уу?

-За, пицца аль хэр удаж ирэх вэ?

-Ок, бүсгүй. Наана чинь бүх юм зүгээр үү. Танд яаралтай тусламж хэрэгтэй болоо юу?

-Тийм ээ.

-Тантай хамт өөр хэн нэгэн байгаа болохоор та энэ талаар ярьж чадахгүй байна уу?

-Тийм ээ, яг зөв. Пицца аль хэр удаж ирэх вэ?

-Таны байгаа газраас нэг км-ийн зайд манай ажилтан явж байгаа. Танай байранд ямар нэг зэвсэг байгаа юу?

-Үгүй.

-Та утсаа барьж байгаарай?

-Үгүй. Хүлээж байя, баяртай.

Бүсгүйтэй ярилцсан цагдаагийн ажилтан хаанаас ярьсныг шууд тогтоож, цагдаа нар хаягаар нь очиход бүсгүй согтуу найз залуудаа зодуулж байжээ.

Тэрээр пицца захиалах гэж “түр чөлөө авч” залгасан аж. Улмаар найз залууг нь саатуулан авч явсан байна.

“Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгөхийн тулд ийм арга хэрэглэсэн нь их ухаалаг алхам болсон. 911-ийн хамгийн мартагдахаагүй дуудлагын нэг байлаа” хэмээн цагдаагийн шуурхай албаны жижүүр ярьжээ.

Зураг