Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Золжаргал: Хууль, хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна

Г.Номин, iKon.mn
2014 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал өнөөдөр хэвлэлийнхэнд хандан өөрийг нь гүтгэсэн мэдээллүүдэд залруулга хийлээ.

Түүний хэлж буйгаар шүлхий өвчний вакцин импортолсон, сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл гээд одоо улаан буудайн хэрэг дээр гүтгэсээр байгаа гэнэ.

Өөрийгөө  ямар ч буруугүй гэж үзэж байгаа учир хууль, хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байгаагаа хэллээ.

Эдгээр хэргүүдээс одоогоор хамгийн их дуулиан тариад байгаа, цаг үеийн асуудал бол улаан буудайн асуудал юм .

Өөрийгөө  ямар ч буруугүй гэж үзэж байгаа учир хууль, хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байгаа

Манай улсад энэ жил дотоодын улаан буудайн хэрэгцээгээ хангахад 368 мянган тонн шаардлагатай бөгөөд үүнийгээ ч хангах хэмжээний улаан буудайг хураагаад байгаа ажээ.
Харин гурил үйлдвэрлэгчдийн хувьд дотоодод тариалсан улаан буудай цавуулаг багатай, чанар муутай байгаа учир ОХУ-гаас цавуулаг өндөртэй улаан буудай авах сонирхолтой байгаагаа хэлж байгаа.

ҮХААЯ энэ саналыг нь харгалзан үзэж дөрвөн гурилын үйлдвэрт  39 мянган тонн гурил импортлох зөвшөөрөл олгожээ.Гэтэл тариаланчдын зүгээс дотоодын буудайгаа худалдан авч дуусаагүй байж импортын талаар ярилаа хэмээн шүүмжилж байгаа юм.

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал “Миний хувьд дээрх шүүмжлэлийг зөв шүүмжлэл гэж хүлээн авч байгаа. 

Гурилын үйлдвэрүүд улаан буудай авах ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа гэсэн хэдий ч тариаланчид буудай борлохгүй байна гээд байна. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт 100 мянган тонн улаан буудай худалдаалагдахгүй гацчихаад байгаа.

Тиймээс өнөөдөр тариаланчид, гурил үйлдвэрлэгчидтэй уулзалт зохион байгуулах гэж байна” гэлээ.



ҮХААЯ-ны тооцоолсноор тариаланчид нэг тонн улаан буудай тариалахад 390 орчим мянган төгрөг зарцуулж байгаа юм байна. Тиймээс 550 мянгаар худалдах нь тун боломжийн үнэ аж.

Мөн гурил үйлдвэрлэгчид 550 мянган төгрөгөөр буудайгаа аваад гурил үйлдвэрлэж нэг кг нэгдүгээр гурилыг 850 төгрөгөөр худалдахад ашигтай ажиллаж чадах юм байна.