Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Зөвшөөрөлгүй буудай хилээр орж ирэх боломжгүй"

ikon.mn
2014 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монголбанк, арилжааны банкууд болон Гурилын үйлдвэрүүд хамтран гурилын үнийг хэрхэн тогтвортой байлгах талаар хэлэлцэж байна. Уг хэлэлцүүлэгт 10 гаруй гурилын үйлдвэр, арилжааны дөрвөн банк оролцож байгаа юм.

Энэ жил ҮХААЯ-наас улаан буудайн үнийг нэг тонн нь 550 мянга, нэгдүгээр гурилын үнийг нэг кг нь 850 төгрөгөөс хэтрүүлэхгүй гэж мэдэгдээд байгаа.

Харин “Алтан тариа” компани гурилаа 780 төгрөгөөр худалдаанд гаргасанаар бусад гурил үйлдвэрлэгчдийн борлуулалт багассан байна.

“Милл хаус” компанийн гүйцэтгэх захирал Ж.Чинзориг Улаан буудай худалдан авахад тулгарч байгаа хамгийн том бэрхшээл бол санхүүгийн асуудал байна. 
Бүтэн жилийнхээ хэрэгцээг нэг дор авахад манайд 25 тэрбум төгрөг шаардлагатай.

Үүний хажуугаар Алтан тариа компани гурилын үнээ буулгасан учир манайх бас дагаад буулгаж байгаа. Ингэснээр улаан буудайгаа хямдаар авах шаардлагатай болж байна” хэмээн ярилаа.

Гурилын үйлдвэрүүдийн хувьд улаан буудайн чанар, төлбөр төлөх нөхцөл зэргээс хамааран нэг тонн улаан буудайг 450-550 мянган төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд худалдан авах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа аж.

Харин томоохон гурил үйлдвэрлэгч болох “Улаанбаатар гурил” компанийг ОХУ-аас 40 мянган тонн улаан буудай импортолсон гэх мэдээллийн тухайд тус компанийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг “Манай компанийн хувьд одоогийн байдлаар тариаланчдаас 16 мянган тонн улаан буудай худалдан аваад байгаа бөгөөд  ОХУ-аас мянган тонн улаан буудай импортолж аваад байгаа.
Манай улсад тариалсан улаан буудайн цавуулаг бага байдаг учраас цавуулаг өндөртэй буудай хольж гурилаа чанартай болгох зорилгоор импортолж байгаа” гэлээ.

Манай улсад тариалсан улаан буудайн цавуулаг бага байдаг учраас чавуулаг өндөртэй буудай хольж гурилаа чанартай болгох зорилгоор импортолж байгаа

ҮХААЯ-наас энэ жил 49 мянган тонн улаан буудай имдортлох зөвшөөрлийг дараах таван компанид олгосон байна.

  • АПУ компани /спирт үйлдвэрлэх зорилгоор/
  • “Улаанбаатар гурил” компани
  • “Од” групп
  • “Хангайн миллс” компани
  • “Сайхан хүнс” компани

Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс яг энэ үед хөрөнгө мөнгөний асуудал их байдаг талаар хэлж байлаа. 

ҮХААЯ 2012 оноос эхлэн Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран гурил үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн бөгөөд 2012-2013 онд 48 тэрбумыг 23 компанид, 2013-2014 онд 27 тэрбум төгрөгийн зээлийг 11 аж ахуй нэгжид олгосон байна.

Харин 2014-2015 онд хөнгөлөлттэй зээл авах гурил үйлдвэрлэгчдийн тоо нэмэгдээд байгаа ажээ.

ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.ЗолжаргалМанайд тариалсан улаан буудайн хувьд цавуулаг нь бага байдаг учир гурил үйлдвэрлэгчид импортоор улаан буудай авах сонирхолтой байдаг. Үнийн хувьд ч импортын буудай хямд байгаа. 

Манай яамны зүгээс эх орондоо тариалсан буудайны хэмжээнээс хамаарч импортоор оруулж ирэх квотыг тогтоодог.
Ер нь бол зөвшөөрөлгүй нэг ширхэг ч буудай хилээр орж ирэх боломжгүй” гэлээ.