Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Их мастер А.Энхтуул дуулах дуртай

С.Уянга, Зууны мэдээ
2014 оны 9 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг

20 настайдаа шатрын их мастерын болзол хангаж, тив дэлхийг шуугиулсан А.Энхтуулын хоббиг сонирхлоо. Түүнтэй Завхан аймгийн Улиастай хотод таарсан юм.

-Завханд ямар ажлаар явна. Сонин сайхан юу байна?

-Завхан аймагт болж байгаа “Өсвөрийн монгол шатарчин 9999” тэмцээнийг шүүхээр ирсэн. Шатар тоглох сонирхолтой, шатарт дуртай хүүхдүүдийг харах үнэхээр сайхан байна. Цаашид олон хүүхэд оюуны хаан гэгддэг шатрын спортыг сонирхож хичээллээсэй гэж хүсч байна.

-Шатар тоглох өөрийн чинь хобби байх. Өөр ямар хоббитой вэ?

-Би дуулах дуртай. Чөлөө заваараа караокед ордог. Багаасаа төгөлдөр хуур тоглож, сүүлд морин хуурын дугуйланд явж байсан болохоор урлагт сонирхолтой. Ер нь миний хобби дуу дуулах. Бас сургаалийн ном их уншдаг.

-Цуглуулгатай юу?

-Хүмүүс олон төрлийн цуглуулгатай байдаг юм билээ. Гэхдээ надад цуглуулга байдаггүй. Цуглуулья гэж бодож байгаагүй юм байна.

-Дуулах хоббитой юм чинь дуу сайн мэднэ биз?

-Дуу бол сайн мэднэ. Ардын, зохиолын, эстрад, хип хоп гээд бүх төрлөөр дуулдаг. Дуулах сонирхолтой учраас гэртээ караоке авч тавьсан. Орой үдэш дуулахаар хүмүүст төвөг удаад байдаг учраас өдөр гэртээ ганцаараа байхдаа дуулдаг.

-Найзуудтайгаа гадагшаа гардаг уу. Караокед ороод хамгийн түрүүнд ямар дуу дуулдаг вэ?

-Маш цөөхөн найзтай. Хамгийн дотны найз маань мисс П.Бадамцэцэг. Бид хоёр Сэлэнгэ аймгийн Алтанбулагт хар багаасаа тоглож өссөн. Бас Москвад суралцдаг найзууд бий. Найз ховор учраас гадуур гарах боломж муу байдаг. Караокед орохоороо голдуу ардын дуу, англи дуу дуулдаг.

Сүүлд гарч ирж байгаа хамтлагуудыг тэр бүр сайн мэддэггүй. Хүссэн дуугаа сонсоод, дуртай дуугаа давтаж дуулаад л явдаг даа.

-Аль хамтлаг дуучдыг ихэвчлэн сонсдог вэ?

Монголоосоо бол ардын дуу их сонсч, дагаж дуулдаг. Залуучууд төрөл бүрийн урсгал жанр гэхээсээ илүү эрт дээрээс уламжлагдаж ирсэн ардын дуугаа сураасай гэж боддог. Гадаадаас бол Веуоnсе, Adele-ийн дууг сонсдог.

-Дууны тэмцээнд хэр оролцож байв?

-Багаасаа дуу дуулж, төгөлдөр хуур, ятга тоглож сурсан. Дууны тэмцээнд оролцож байсан. “Алтан цом”, “Бяцхан тод авьяастан” гээд улсын уралдаанд түрүүлж байсан. Харин шатар тоглож сураад урлагийн талын сонирхол буурч, шатрын спортыг сонгосон.

Зураг