2019/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-5°
08:00
S32
-9°
09:00
S32
-6°
10:00
S30
-2°
11:00
S30
12:00
S30
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бүрэнбат: Энэ жилээс гэр хорооллын айлууд руу халуун ус, цэвэр ус татаж эхэлсэн

Өглөөний сонин
2014 оны 9 сарын 30
MorninigNews.mn
Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбаттай манай сонины орон нутаг дахь сурвалжлагч ярилцлаа. 

-Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил бүтээн бай­­гуулалтын ажлууд бага­гүй хийгдлээ. Гэхдээ зог­сонги байдалд орсон ажлууд ч байгаа нь ажиг­лагдаж байна. Ерөнхий­дөө энэ жил тавьсан гол зорилт тань юу байв?

-Бид энэ жил нэлээд том том зорилт тавьсан. Эдгээрээс хамгийн нэг­дүгээрт хот суурин газар амьдарч байгаа ир­гэ­дийн­хээ амьдрах орчныг өөр­чилье гэсэн уриан дор аймгийн төв Сүхбаатар хот, Зүүнхараа буюу Мандал сум, Хөтөл буюу Сайхан сумдад голлоод нийт 17 суманд бүтээн бай­­гуу­лалтын ажлууд өр­нүүл­сэн. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын хувьд Монгол Улсын хойд хи­лийн хоймор гэдгээрээ онц­логтой. Иймээс алсдаа Сүхбаатарыг боомт хот бол­­гох зорилт тавьж бай­гаа. 

Тиймээс дэд бүтцийг сайжруулах шаард­­лага нэн түрүүнд тавигдаж байгаа. Манай Сүхбаатар хотын дулааны станц, газар доогуурх цэвэрлэх байгууламжууд харьцангуй өргөжих боломжтой. Үүн дээрээ суурилаад газар доогуурх инженерийн байгууламжийн 50 хувийг шинэчилсэн. Энэ жилээс гэр хороололд амьдардаг айлууд руу халуун ус, цэвэр ус татаж эхэллээ. 

Бидний ажлын гол зарчим бол жил бүр оюутнуудынхаа дунд “Сэлэнгэ нутгийн хөгжлийн гарц” нэртэй илтгэлийн уралдаан зарладаг. Тэндээс гарсан гол гол санал санаачлагуудыг ажилдаа тусгадаг. Оюутнууд ихэвчлэн “Сүхбаатар хотоо гоё болгоё” гэсэн санал хэлдэг. Гаднаас ирж байгаа олон жуулчид анх удаа Сүхбаатараар дамжин орж ирдэг. Сүхбаатар ямар харагдана Монгол орны анхны сэтгэгдэл яг л тийм төрнө. 

Тиймээс Сүхбаатар хотоо үлгэр жишээ хөгжүүлэх нь бидний эрхэм үүрэг. Ийм ч утгаар энэ жил бид нийтийн байрнуудынхаа гадна талбайг тохижууллаа. Манай хот автомашины зогсоолгүй байсан. Энэ жил 14 зогсоол барьсан. Мөн галт тэрэгний буудлын орчмыг залуу гэр бүл, залуучуудад зо­риулсан цогцолбор болгон өөрчилж, явган хүний замаа өргөжүүллээ. 

Түүнээс гадна Сэ­лэнгэ бусад аймгаас ногоон бай­гууламжийн хөгжлөөрөө тэр­гүүлж байх ёстой. Энэ утгаар өнгөрсөн хавар “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөн өрнүүлж ажилласан. Энэ ажилд манай ЕБ-ын сур­гуулийн хүүх­дүүд, багш нар маш идэвхтэй оролцлоо. Үүний үр дүнд аймагтаа 12 төрлийн мод тарьж, гол замуудаа зүлэгжүүлсэн. Энд тө­рийн оролцоо байсан хэдий ч манай Сүхбаатар хотын оршин суугчид маш идэвхтэй хандаж, ногоон байгууламжийн 70 орчим хувийг хийж гүйцэтгэсэн. 

Мөн сумдын хувьд энэ жил долоо нь 90 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ойг зөвхөн баяр наадам гэдэг утгаар бус бүтээн байгуулалт хийх, иргэд оршин суугчдын ая тухыг хэрхэн хангах, суманд үлдэж хоцрох, алс ирээдүйг нь харсан ажил хийсэн. Мөн улсын төсвийн хөрөнгө оруу­лалтаар ч том том ажлууд хийгдлээ. 

-Эдгээрээс хамгийн том бүтээн бай­гуулалтыг нь нэрлэвэл?

-Хамгийн том нь Дархан-Уул аймаг руу тавьсан хатуу хучилттай зам. Мөн Хушаат сумын Орхон гол дээгүүр төмөр бетон гүүр барьж ашиглалтад оруулсан. Бас хамгийн алслагдсан Хүдэр сумын төв рүү орох гол дээгүүр төмөр бетон гүүр барьж ашиглалтад өглөө. Сумдад худалдаа, ахуйн үйлчилгээний төвүүд, бусад олон нийтийн зориулалтын байгууламж нэлээн хэдийг ба­рилаа. Бидний зохион байгуулж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад ма­най хувийн хэвшлийнхэн маш идэвхтэй сайн оролцож байна. 

Сүхбаатар хотод анхны, 10 давхар өндөр орон сууцны бүрэн цутгамал барилга баригдаж байна. Энэ өвөлдөө багтаж ашиглалтад орно.

Тухайлбал Сүхбаатар хотод анхны, 10 давхар өндөр орон сууцны бүрэн цутгамал барилга баригдаж байна. Энэ өвөлдөө багтаж ашиглалтад орно. Мөн залуу гэр бүлд зориулсан орон сууц хөтөлбөрийн хүрээнд сумдад барилгын ажил хийж байгаа. Гэхдээ манайхан нийтийн давхар байранд суухаас илүү маш сайхан тохиж­сон хашааны амьдралыг илүүд үздэг юм байна.

Ерөнхийдөө бид аймгийн ИТХ-аараа есөн тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр батлуулсан. Улс орон даяар эдийн засгийн байдал хүнд байгаа шалт­гаанаар зарим ажил маань зогссон. Гэхдээ бид төлөвлөсөн ажлынхаа 52 хувийг гүйцэтгээд байна.

-Өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хан­гагдсан бэ. Та нэлээд эрт өвөлжилтийн бэлт­гэл аж­лыг хангуулах талаар албан даал­гавар гаргасан байсан?

-Өвөлжилтийн бэлтгэлээс илүүтэй үйлд­­вэр­жилтийн аж­луудыг тогтвортой, үйл ажил­­лагааг нь найдвартай хангаад, хү­мүүсийн ажиллах орчинг бүрдүүлээд өгчих­вөл санаа зовж байгаа өвөлжилт, бусад асуудал цэгцэрч шийдэгдэнэ. 

Бид энэ жил үйлд­вэржилтэд гурван том зорилт тавьсан. Нэгдүгээрт газар тариалангийн үйлдвэрлэл. Бид газар тариалангийн үйлдвэрлэл ярихдаа урьд жил нь талбайнхаа 50 хувьд нь уринш хийгээд түүн дээрээ хойтон жил нь тарьдаг. Хойтонгийн уриншийг энэ жил бэлдээд өгөөч гэдэг. Ингэж тариалахад 50х50 хувиар явдаг юм. Бид одоо эргэлтийг 75х25 болгохоор өөрчилж байна. 

Өөрөөр хэлбэл газраа бүтэн ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулж, аж амьд­ралаа дээшлүүлье. Түүний зэрэгцээгээр хөрсний үржил шимийг нь нөхье. Тий­мээс жил бүр нийт талбайнхаа 50 хувьд тариалдаг байсан бол одоо 75 хувьд нь тарья. Сул талбай үлдээхгүй ашиглая гэж бодож байгаа. 

-Сул талбай үлдээхгүй ашиг­лана гэхээр талбайн эрдэс ши­мийн хувьд асуудал гарахгүй юу?

-Талбайнхаа эрдэс шимийг шавхаж ажил­лахгүй. Тэндээ олон наст ургамал та­риалж хамгаална. Тариагаа хураагаад авсны дараа олон наст ургамлын үндэс, навч, бут нь буцаад хөрсөндөө ялзмаг үүсгэн тэжээл болж өгдөг. Иймээс энэ төрлийн ургамлуудыг оруулж ирж тарья. Одоо явж байгаа системээ арай өөрчилж, эдийн засгийн эргэлтэд оруулах талаас нь анхаарахыг зорьж бай­на. 

Хоёрдугаарт манай гол үйлдвэрлэл бол өрхийн аж ахуй. Маш олон иргэн өрхийн аж ахуй эрхэлдэг. Эдгээр өрхүүд төмс, хүнсний ногоогоор нийслэлийн иргэдээ болон төвлөрсөн зах зээлээ хангах том үүрэгтэй. 

Сэлэнгэд үйлдвэрлэв гэсэн шошготой, ямар нэгэн хорт бодис агуулаагүй, найдвартай, эх орны цэвэр хөрсөнд ургасан хүнсний ногоогоо ний­лүүлэх бэлтгэлээ хангаж байна.

Өнгөрсөн жил манай ногоочид нийс­лэл, ҮХААЯ-тай хамтраад маш сайн ажилласны үр дүнд хураасан ногоогоо зах зээлд нэг их хөндлөнгийн дарамтгүй борлуулж чадсан. Аймгийн зүгээс том том супермаркетуудаар Сэлэнгийн брэнд ногоог борлуулахын тулд арга хэмжээ авч байна. 

Тухайлбал чанарыг нь алдагдуулах­гүй­­гээр Европын Холбооны улсаас 160-аад мянган еврогийн үнэтэй ногоо боловс­руулах тоног төхөөрөмж оруулж ирсэн. Үүнийгээ Баруун­хараа буюу Баянгол суманд суурилуулж эхэлсэн. Баян­гол бол Сэлэнгэ аймгаас Улаан­баатар явах гол зам. Энэ зам дээр манай хүнсний ногоо тариалагчид но­гоогоо цэвэр­лүүлэн, сорт­луулж, савлуулаад, Сэлэнгэд үйлдвэрлэв гэсэн шошготой, ямар нэгэн хорт бодис агуулаагүй, найдвартай, эх орны цэвэр хөрсөнд ургасан хүнсний ногоогоо ний­лүүлэх бэлтгэлээ хангаж байна. Удахгүй энэ үйлдвэрээ нээнэ. 

-Сүүний үйлдвэр хэзээ бай­гуулагдахыг хүлээж байгаа иргэд бас нэлээд бий байх?

-Бид зөвхөн газар тариалан бус мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүс. Эдийн засгийн эргэлтэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гаргахад сүүний асуудал нэлээд хүндрэлтэй байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх талаар урд хөрштэйгээ хамтарч ажиллаж байна. Зургаадугаар сард бид аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй, мөн БНХАУ-д суугаа Элчин сайдтайгаа хамт Харбин хотод том айлчлал зохион байгуулсан. Энэ айлчлалын хүрээнд Сэлэнгэ аймагт сүүний асуудлыг шийдэх талаар ярилцлаа. Удахгүй сүүний үйлдвэр байгуулна. 

Нөгөө талаас Сэлэнгэ аймагт байгаа мал аж ахуйг хөгжүүлэхийн тулд малын ашиг шимийг нэмэгдүүлэх, тоог нь цөөлөх үү, эсвэл яах вэ гэдэг талаас одоо авч байгаа ашиг шимийг нь алдагдуулахгүйгээр, бай­­гаа­гаасаа 50 хувь цөөн мал Сэлэнгэ аймагт байвал зохино гэсэн том зорилт тавиад ажиллаж байна. Ийм ажлуудыг энэ жилдээ зохион байгуулна. Үүний ард өргөн далайцтай ард нийтээрээ зохион байгуулалттай хийдэг хадлан тэжээл, өвс тоос бэлтгэх ажлууд бүгд багтаж байгаа. 

-Жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй эрхэлж, амьдрал ахуйгаа залгуулдаг ир­гэддээ ямар дэмжлэг үзүүлж байна. Сэ­лэнгэ тийм ч жижиг зах зээл биш болов уу?

-Сэлэнгэчүүдэд бүх төрлийн үйлдвэр­лэл бий. Иргэд маань өрхийн болоод жи­жиг дунд үйлдвэрлэлээр ажилладаг. Тэд­ний бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, борлуулах, зах зээлийг нь найдвартай хам­­гаалах үүргийг төр хүлээдэг. Тий­мээс бид­ний зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, хөл дээр нь босгох тухай хөрөнгө мөнгөний дэмжлэг ярихаасаа илүүтэй, зах зээлийг нь хамгаалж өгөх, гадаадын ижил төстэй өрсөлдөөнийг мэдрүүлэх томоохон арга хэмжээ зохион ажиллах нь зүйтэй. Бид хэтэрхий том том зүйлийг төлөвлөж хараад, урдаа байгаа жижиг зүйлүүдийг орхигдуулдаг юм байна. 

Хэдийгээр жижиг дунд үйлдвэрийг бид бага гэж үзэж байгаа боловч амьдрал дээр маш олон өрх амьжиргаагаа авч явдаг. Жишээ нь, Сэлэнгэ аймгийн талх, нарийн боов үйлдвэрлэгчид байна.

Бидэнд маш сайхан цэвэр хөрсөнд ургуулсан, сайн чанарын үр тарианы гурил бий. Сэлэнгэ аймаг 105000 иргэнтэй. Бидний дунд Дархан-Уул гээд 90-ээд мянган иргэнтэй том суурин байна. Нийтдээ Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр 200 гаруй мянган иргэн амьдардаг. Бид энэ том зах зээлийг алдаж болохгүй. 

Тиймээс талх, нарийн боовны үйлд­вэрлэлээ улам чанартай, амттай болгохын тулд энэ төрлийн сургалт явуулахаар ОХУ-ын ойролцоо хотуудтай тохироод байгаа. Ирэх жил бидний зүгээс хүмүүсийн эрэлт хүсэлттэй, жижиг дунд үйлдвэрлэлийг зах зээлд гаргахад онцгой анхаарч ажиллахаар зорилгоо дэвшүүлж байна. 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

x