Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Түвдэндорж сайд давхар дээлээ нимгэлжээ

Өглөөний сонин
2014 оны 9 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг

УИХ, Засгийн га­зарт нэ­лээд олон дээлтэй ги­шүүд хэд хэд бий. Тэд­ний нэг нь ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж. Тэрбээр пар­ламентын гишүүн, сайдаас гадна МоАХ-ны дэд даргын албыг хашдаг байсан.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт МоАХ-ны Удирдах зөвлөлийнхэн хуралдаж Засгийн газрын өөрчлөлтийн асуудлыг ярилцсан байна.

Түүнчлэн нэлээд шүүмж­лэл­тэй, ширүүхэн болсон хурлын үеэр гишүүдийнх нь улстөрийн идэвх суларсан нь удирдлагуудтай холбоотой гэж үзсэн ажээ.

Тий­мээс ҮХАА-н сайд Ш.Түвдэн­доржийг МоАХ-ны дэд даргын үүрэгт ажлаас нь чө­­лөөлсөн байна.

Өөрөөр хэлбэл мань хүний гурван давхар дээлийн нэ­гийг мулт татсан юм байх.

Гэвч Ш.Түвдэндорж сай­дын хувьд хамгийн нимгэн дээлээ тайлсан болохоор энэ өвөл ч алзахгүй биз дээ, хөөрхий.

Зураг