Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Онц сурлагатнууд үнэгүй тоглоорой

Ч.Гантулга
2014 оны 9 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг
iKon.mn

Хичээлийн шинэ жил эхэлсэн ч хүүхэд бүхэн тоглож, наадах, амарч зугаалах тухай бодсоор л байдаг.

Тиймээс бяцхан дүү нартаа зориулан энэ удаа Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн сонин хачнаас дуулгаж байна. Хүүхдийн парк ойрын өдрүүдэд багачуудад зориулсан хөтөлбөр, сонирхолтой сюрпризээр дуүрэн байгааг мэдээллийн ажилтан Ч.Очгэрэл дуулгасан юм.

-Үндэсний соёл амралтын хүрээлэн ойрын өдрүүдэд хүн ихтэй байна уу?

-Ойрын өдрүүдэд сэрүүхэн байгаа ч өчигдөр, өнөөдөр хоёр дулаахан, тогтуухан байна. Манайх ч үйлчлүүлэгч ихтэй байна. Хичээл эхэлсэн ч хүүхдүүд маань сургууль, цэцэрлэгээ тараад, амралтын өдрүүдэд аав, ээжтэйгээ ирж тоглож байгаа.

-Намар болохоор танай цагийн хуваарьт өөрчлөлт ордог уу?

-Бид 9:00-21:00 цаг хүртэл ажилладаг. Гэхдээ оройдоо бүрэнхий болоод амархан сэрүү ордог учир үйлчлүүлэгчид маань ихэвчлэн өдрийн цагаар үйлчлүүлж байна.

-Ойрд танайхыг хүүхэд, багачуудад зориулсан олон гэнэтийн бэлэггэй байгаа гэж сонссон?

-Манай Цэнгэлдэх хүрээлэн энэ сарыг дуустал ажиллана. Сүүлийн сарын бэлэг болгож энэ сарын 20-26-нийг дуустал 15 мянган төгрөгөөр бүх тоглоом дээр суух эрхээр хүүхдүүдээ урамшуулж байгаа. Мөн багачууд мөнгөө төлөөд касснаас бугуйвч авч зүүгээд урамшууллын эрхээ эдлэх юм. Харин 0-3 насныхан аав, ээжийгээ дагаад үнэгүй үйлчлүүлж болно.

-Хүүхдүүд өөрсдийн тоглох дуртай гинж, дельфин, агаарын машин, алсыг харагч зэрэг тоглоом дээр суух сонирхолтой байдаг. Эдгээр тоглоом ямар үнэтэй байгаа вэ?

-Манай тоглоомууд дунджаар 4-5 мянган төгрөг, “Аймшгийн агуй” 6000 төгрөгийн үнэтэй байгаа. Харин энэ сарын супер урамшуулал бол хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан онц сурлагатнуудыг баярлуулахаар шийдсэн.

Есдүгээр сарын 1-ээс эхэлж, онц авсан сурагчид дэвтрээ авчирч үзүүлээд, нэг өдрийн турш хүссэн тоглоом дээрээ үнэгүй суух боломжтой.

Зураг