Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Буянт-Ухаа” -гийн 547 айл гэрчилгээгээ авчээ

Өглөөний сонин
2014 оны 9 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг

“Буянт-Ухаа-1” хороол­лын 1764 айлын орон суу­цанд захиалга өгсөн иргэдээс өнөөдрийн байдлаар мате­риалаа бүрэн бүрдүүлсэн 713 иргэний орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан тодорхойлолтыг Төрийн орон сууцны кор­порациас Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлээд байна.

Тодруулбал 547 иргэний гэрчилгээ гарсныг Төрийн орон сууцны корпораци хү­лээн авч, бүртгэн иргэд болон арилжааны банкинд хүлээлгэн өгсөн бөгөөд үлд­сэн 166 иргэний үл хөдлөх эд хөрөнгийн гэр­чилгээ Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст бүрт­гэгдэхээр суд­лагдаж байгаа аж.

Төрийн орон сууцны корпораци нь иргэдийн материалыг хүлээн авч, бүр­дүүлэлтийг шалган, гэр­чилгээ гаргуулах тухай албан бичгээр батал­гаа­жуулан ажлын гурав хо­ногт багтаан ХУД-ийн эд хөрөнгийн бүртгэлийн хэл­тэст хүргүүлж, улмаар Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэс иргэдийн мате­риалыг хуульд заасан ху­гацаа буюу ажлын 14 хо­ногт багтаан гэрчилгээг гар­гахаар ажил­лаж байгаа аж.

Зураг