Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны халаалтыг өнөөдрөөс өгнө

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

2014 oны зуны их засварын ажил үндсэндээ дуусч халаалт өгөхөд бэлэн болжээ.

Зуны засварын графкийн дагуу төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн их засварууд болон компанийн хөрөнгөөр  засварлахаар тооцоолсон ажлууд үндсэндээ дуусч энэ сарын 13-14 нд дүүргэлтүүд хийгдэн 14- ний орой халаалт өгөхөөр албаныхан ажиллаж байгаа юм байна. Ингэхдээ эхний ээлж буюу орон сууцны хэрэглэгчдийн халаалтыг өгнө. 

Харин 10 дугаар сарын 1 ний өдрөөс албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн дулааныг өгөх юм байна. Иймээс өвлийн бэлтгэлээ сайтар базааж дулаан алдагдлаа бууруулж ажиллахыг Дулааны шугам сүлжээ ХХК-иас анхаарууллаа.

 Дулаан хангамжтай холбоотой гомдол саналыг манай компанийн шуурхай удирдлагын төвийн  342793, 76763030#255 болон 1290 тусгай дугаартай утсаар 24 цагийн турш хүлээн авах аж.