Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Шотландчууд тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгнө

Б.Ууган, iKon.mn
2014 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Их Британи Умард Ирландын Вант улсын харъяанд байдаг Шотланд улс энэ сарын 18-ны өдөр ард иргэдийнхээ дунд санал асуулга явуулах гэж байна.

Энэ санал асуулгад оролцсон сонгогчид “Шотланд улс  тусгаар тогтносон улс болох ёстой юу?” гэсэн ганцхан асуултанд хариулах гэнэ. 

Шотланд улсын тусгаар тогтнолын асуудлыг ийнхүү санал асуулгаар шийдэх болсонтой холбоотойгоор тус улсын TNS Scotland судалгааны байгууллага хүмүүсийн дунд нэгэн судалгаа явуулсан байна.

Судалгааны дүнгээс харахад сонгогчдын 38 хувь нь Шотландын тусгаар тогтнолын төлөө саналаа өгөхөд бэлэн байгаа гэнэ. Харин судалгаанд оролцсон 900 хүнээс 39 хувь нь Шотландыг Их Британийн бүрэлдэхүүнд үлдээхийн төлөө саналаа өгнө гэсэн бол 23 хувь нь тодорхой хариулт өгөөгүй байна. 

Түүнчлэн өнгөрсөн ням гарагт YouGov нэртэй өөр нэгэн судалгааны байгууллагын судалгааны үр дүн нийтэд ил болсон юм. Энэхүү судалгаанд тодорхойгүй гэсэн хариулт сонгох боломжгүй, тийм, үгүй гэсэн хоёр хариултаас сонгох ёстой байсан бөгөөд оролцогчдын 51 хувь нь тусгаар тогтнолын төлөө харин 49 хувь нь Их Британийн бүрэлдэхүүнд үлдээхийн төлөө саналаа өгнө гэж хариулжээ.



Дашрамд дуулгахад Шотландын Ерөнхий сайд Алекс Салмонд өмнө нь Британийн засгийн газрын олон нийтийн судалгааны дүнгээр ард иргэдийг төөрөгдүүлж байна хэмээн буруутгаж байсан юм. Түүнчлэн эдгээр судалгааны дүн нийтэд ил болсны дараагаас фунт стерлингийн ханш унаж эхэлжээ.