Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн хүүхдийн гуравдугаар чуулган амжилттай зохион байгуулагдлаа

М.Янжиндулам, Өдрийн шуудан
2014 оны 8 сарын 25
Өдрийн шуудан
Зураг зураг

Азийн хүүхдийн эрхийн гуравдугаар чуулга уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. 

Энэ чуулга уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Япон улсын Хүүхдийн эрхийн Конвенцийн Институци хамтран зохион байгуулж байгаа билээ.

Тус чуулга уулзалтаар хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянахад төрийн болон ТББ-ын үүрэг оролцоо, хүүхдэд хүрэх хэвлэл мэдээллийн аюулгүй байдал, боловсролын хөтөлбөр, онцгой байдлын үед хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг хүүхдийн хөгжих, хамгаалуулах эрхийн асуудпын талаар хэлэлцсэн юм.

Зүүн Азийн орнуудаас 40 гаруй төлөөлөгч оролцож, нийт 160 гаруй хүн оролцжээ. НҮБ-ын “Хүүхдийн эрхийн тухай конвенци” батлагдсаны 25 жилийн ой тохиож байгаа нъ энэ удаагийн чуулга уулзалтын онцлог аж.

Тэртээ 1919 онд Англид “Хүүхдийг аврагтун” сан байгуулагдаж улмаар “Олон улсын хүүхдийг хамгааалах холбоо” болон өргөжсөн нь өдгөө хүүхдийн төлөөх олон улсын байгууллагуудын эхлэл болсон гэж үздэг. 1924 онд уг холбооноос санаачлан хүүхдийн эрхийн тунхаглалыг батлаж байжээ. 

Энэхүү гуравдугаар чуулган “Хүүхдийн хөдөлмөр, боловсрол”, "Хүүхдэд үзүүлж буй дэмжлэг, хүүхдэд ээлтэй хот”, “Хүүхдийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих механизм башуулах” гэсэн гурван үндсэн сэдвийн хүрээнд болсон юм. Чуулга уулзалтын үеэр Монгол Улсаас оролцож буй хүүхдүүдийн төлөөлөл Б.Тэлмүүн нийт оролцогчдод хандан мэндчилгээ дзвшүүлж, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа “Хүүхдийн эрхийн Конвенцийн хэрэгжилтийн нөхцөл байдал, Засгийн газраас авч буй арга хэмжээ”-ний талаар илтгэл тавьж, энэхүү асуудлаар Зүүн Азийн орнуудыг хамтран ажиллахыг уриалсан юм.

Энэ уеэр Хүүхдийн төлөө газрын дарга И.Нарантуяагаас дараах зүйлийг тодруулсан юм.

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа

И.НАРАНТУЯА: ХҮҮХДҮҮД ГЭР БҮЛЭЭСЭЭ БОЛЖ ХОХИРДОГ

-Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог нь юу вэ?

-Гуравдугаар чуулга маань олон улсын, тэр тусмаа Зүүн Азийн хүүхдийн эрхийн асуудал, болон түүнд тавигдаж буй шаардлага, оролцож буй улс орнуудын ололт амжилт, туршлагыг хамтдаа хэлэлцэж байгаагаараа онцлогтой. Мөн энэхүү чуулганд олон орны профессор, судлаачид ирснээрээ ач холбогдолтой юм. 

- Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ гэж ярьдаг. Харин яг энэ үед хүүхдийн эрх яаж зөрчигдөж байна вэ?

-Хүүхдийн эрх зөрчигдөж байгаагийн дийлэнхи нь гэр бүлтэй шууд холбоотой байдаг. Хүүхдийн эрхийн тухай асуудлыг гэр бүлтэй хамтран хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Ингэхийн тулд хууль эрх зүйн орчинд гэр бүлийн тухай асуудлыг хүүхдийн эрхтэй холбох асуудал яригдана гэсэн үг.

-Хүүхдийн эрхийг зөрчихгүй байхын тулд бид юунаас эхлэх ёстой вэ?

-Ажил амьдралаа эхлүүлж буй залуучууд гэр бүлээ зөв төлөвлөхөөс эхлэнэ. Гэр бүл төлөвлөлт маш чухал нөлөөтэй. Үүний тухай ч бас чуулганд ирсэн төлөөлөгчид дурьдаж байгаа юм. Тийм учраас хүүхдийн эрх, гэр бүл бол төр улсын үндэс нь юм.

-Манай улсын хувьд “Хүүхдийн эрхийн конвенци”-ийн хэрэгжилт ямар түвшинд явж байна вэ?

-Манай улсын “Хүүхдийн эрхийн конвенци”-ийн хэрэгжилт Энэтхэг, Хятадыг бодвол дэвшилттэй байна. Цаашид хийх ёстой ажлууд маш олон байгаа. Үүнтэй холбогдуулан чуулгад хүрэлцэн ирсэн Азийн орнуудын туршлагаас санаа авч, хэрэгжүүлэх боломж гарч байгаа юм.

Д.ХАЛИУН: БИД ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЁСТОЙ

Шавь цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Халиунаас дараах зуйлийг тодрууллаа.

-Хүүхдүүдийн төлөөлөл болон оролцож байгаад баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Сэтгэгдэл маш өндөр байна. Монгол Улсаа төлөөлж тив дэлхийн хүүхдүүдтэй санал бодлоо солилцож байгаадаа баяртай байна.

-Хүүхдийн эрх гэж чиний бодлоор юу вэ?

-Миний бодлоор хүүхдийн эрх гэж эрүүл аюулгүй орчинд амьдрах. Энэ нь бидний эрхтэй шууд холбоотой гэж боддог.

-Яавал хүүхдийн эрх зөрчигдөхгүй гэж боддог вэ?

-Хамгийн чухал нь эрүүл аюулгүй орчин, түүний дараагаар хүүхдийн оролцоог хангасан орчинд амьдрахыг хүсдэг. Тийм ч учраас би болон нийт оролцож буй хүүхдүүд “Монголын хүүхдийн холбоо”-ноос оролцож байгаа.

Чуулга уулзалтын уеэр Хүүхдийн төлөө ундэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү “Монгол Улс дахь хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хөхүүлэн дэмжих” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Ийнхүү хурал хоёр өдрийн турш үргэлжилж оролцогч зургаан орны төлөөлөл зөвшилцөн Хүүхдийн эрхийн асуудлаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Хүүхдийн эрхийн конвенцийг хэрэгжүүлэхэд улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс тунхаг бичгийг баталсан юм.

Зураг