Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийг УИХ-аар хэлэлцэхийг шаардлаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 8 сарын 19
iKon.MN

“100 хувь цэцэрлэг хөдөлгөөн” ТББ-аас мэдээлэл хийж “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийн талаар УИХ-д шаардлага хүргүүлэх болсноо мэдэгдлээ.

Манай улс жилдээ 20-30 цэцэрлэг шинээр барьж байгуулдаг. Гэсэн хэдий ч 10 хүүхэд тутмын дөрөв нь буюу  80-100 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. 

Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад дахиад 600 цэцэрлэг хэрэгтэй. Харин манайд 600 цэцэрлэг ойрын хугацаанд барих хөрөнгө байхгүй учир  “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийг батлах шаардлагатай байна. Ингэснээр хүүхдээ хараад гэртээ байдаг эцэг эхчүүд ажил эрхлэх боломжтой болохоос гадна 30 мянга гаруй иргэн шинээр ажлын байртай болно” хэмээн “100 хувь цэцэрлэг хөдөлгөөн” ТББ-ын зүгээс үзэж байгаа ажээ.

Уг хуулийг нэр бүхий 10 гишүүн 2013 оны нэгдүгээр сарын 17-нд өргөн барьсан хэдий ч одоог хүртэл буюу 486 хоног өнгөрчихөөд байхад огт хэлэлцээгүй байна.