“SBL Хасын хүлгүүд” багийн өсвөрийн 14 тамирчин алдарт сагсан бөмбөгч Майкл Жордантай уулзахаар энэ сарын 5-нд АНУ-ыг зорьсон билээ.
Тэгвэл тус улсыг зорьсон манай сагсчид Майкл Жорданы “Flight school” кэмпд тухлаж, бэлтгэл сургуулилалтаа хийж эхэлжээ.
Хүүхдүүдийн хувьд таван өдрийн турш тус кэмпд саатах бөгөөд энэ хугацаанд Майкл Жорданы лекцийг сонсч, хамт зургаа авахуулах, бэлтгэл хийх гээд тун завгүй хөтөлбөртэй байх ажээ.
“SBL Хасын хүлгүүд” клубийн өсвөрийн тамирчидын хувьд хоёр дахь жилдээ алдарт сагсан бөмбөгч Майкл Жорданы сагсан бөмбөгийн сургалтад хамрагдаж байгаа юм.
Тэгвэл үүнтэй зэрэгцсэн бас нэг таатай мэдээлэл нь “Хасын хүлгүүд клуб”-ийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Баярцогт багийнхантайгаа тус кэмпд саатсан аж.
Энэ үеэр тэрбээр тус кэмпийн захирал Mark Raveling-тэй уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцжээ.
Манай шигшээ багийнхны хувьд өнгөрсөн сарын сүүлээр тус улсыг зорьсон бөгөөд сагсан бөмбөгийн эх орон болох АНУ-ын Индиана хотод зочлон бэлтгэл сургуулилалт хийхээс гадна “Athletes in Action” Олон улсын байгууллагатай хамтран олон ажил хийхээр төлөвлөөд байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|