Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

BRICS өөрийн банк, валютын сантай болно

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Шинээр хөгжиж байгаа орнуудын хамтын ажиллагааны байгууллага BRICS өчигдөр өөрийн хөгжлийн банк болон валютын сантай болох төлөвлөгөөгөө зарлалаа.

Бразилийн Форталеза хотод болсон BRICS-ийн зургаа дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсууд NDB (New Development Bank), CRA (Contingent Reserve Arrangement) зэргийг байгуулахаар тохиролцсон байна.

Төлөвлөгөө ёсоор NDB-ийн төв Шанхай хотод байрлах ба 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байх гэнэ. Эхний 50 тэрбумын хөрөнгийг гишүүн улсууд тэгш хувааж бүрдүүлэх ажээ.

Харин анхны Удирдах Зөвлөлийг (Board of Governors) даргалах эрх ОХУ-д ноогдож байгаа бол анхны Захирлуудын Зөвлөлийг (Board of Directors) Бразил улс тэргүүлэх юм байна.

NDB-ийн анхны ерөнхийлөгчийн суудал Энэтхэг улсад оногджээ.

Тус банкны Африк тив дэх салбар оффис ӨАБНУ-д байгуулагдах гэнэ.

Ийнхүү дэлхийд хүчний харьцааг тэнцвэржүүлэх зорилготой байгуулагдсан BRICS холбоо санхүүгийн асуудлаа шийдвэрлэх байгууллагатай болох эхний алхам хийгдлээ.

 

Эх сурвалж: xinhuanet