Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

2014 оны хамгийн аюулгүй арван төмөр хүлэг

Б. Ганаа, Өдрийн шуудан
2014 оны 6 сарын 23
Өдрийн шуудан
Зураг зураг

Infinity Q50. Японы автомашин үйлдвэрлэгч Ниссан компаний хамгийн сүүлийн загвар болох уг машин нь 4-5 хүний суудалтай аж.

Анх 2013 онд Хойд Америкийн олон улсын авто үзэсгэлэнд танилцуулагдаж байсан ба тухайн оныхоо гуравдугаар хагаст Хойд Америк болон Европд худалдаалагдаж эхэлсэн юм. Ослын үед аюулаас зайлсхийх автомат систем, аюулгүйн стандарт систем давхар суурилагдсан.

Volvo S80. Шведийн машин үйлдвэрлэгч Волво компани энэ загварыг анх 1998 онд танилцуулсан ба 4-5 хүний суудалтай юм. Хамгийн сүүлд энэ онд шинэ хувилбарыг нь танилцуулсан юм. Inline-five LPT хөдөлгүүртэй уг машин нь энэхүү жагсаалтын хоёрдугаарт орсон байна.Ослын үед аюулгүйн стандарт систем ажиллана.

Volvo S60. Мөн Шведийн автомашин үйлдвэрлэгч Волво компани энэ загвараа 2000 оноос үйлдвэрлэж эхэлсэн ба 4-5 хүний суудалтай юм. Хамгийн сүүлд энэ онд шинэ хувилбарыг нь танилцуулсан ба ирэх сараас худалдаанд гарах юм байна. Ослын үед аюулгүйн стандарт систем ажиллана.

Mercedes-Benz E-Class. Германы Алдарт Мерседес Бенз компанийн энэхүү машин нь 4-5 хүний суудалтай аж. Энэ хувилбараа 2001 онд 44 мянгыг хойш борлуулалт нь жилээс жил тогтмол өсч байгаа ба энэ жил 69 мянган хувийг борлуулсай байна. Ослын үед аюулгүйн стандарт систем ажиллана.

2015 Hyundai Genesis. Солонгосын машин үйлдвэрлэгч Hyundai компани 2008 онд уг загварынхаа анхны хувилбарыг танилцуулж байжээ. 4-5 хүний суудалтай. Энэ жил хамгийн сүүлийн хувилбарыг энэ жил танилцуулсан байна. Ослын үед аюулгүйн стандарт систем ажиллана.

Cadillac XTS. Америкийн автомашин үйлдвэрлэгч General Motors компани уг загварыг 2012 оны тавдугаар сард танилцуулж, 2013 оноос АНУ, Европ болон Хятадын зах зээлд худалдаанд гаргасан юм. 4-5 хүний суудалтай.Ослын үед аюулгүйн стандарт систем ажиллана.

BMW 5 series. Германы автомашин үйлдвэрлэгч BMW компани уг загвараа 1972 онд танилцуулснаас хойш найман хувилбар гарч шинэчлэгдсээр байна. 2006 онд Канадын авто үзэсгэлэнгээс хамгийн тухтай машин хэмээх шагналыг хүртжээ. 4-5 хүний суудалтай. Ослын үед аюулгүйн стандарт систем ажиллана.

Volvo ХС60. Шведийн автомашин үйлдвэрлэгч Volvo компани энэхүү загварыг 2008 онд танилцуулжээ. Таван хаалгатай, 4-5 хүний суудалтай. 2013 оны хоёрдугаар сард шинэ хувилбар гаргахаа зарласан ба энэ оны эхээр тэрхүү хувилбараа худалдаанд гаргасан ажээ. Ослын үед аюулгүйн стандарт систем ажиллана.

Subaru Forester. Японы автомашин үйлвэрлэгч Subaru Компани энэхүү загвараа 1997 онд танилцуулж байсан аж. Таван хаалгатай, 4-5 хүний суудалтай. Хамгийн сүүлийн загвараа энэ онд танилцуулсан юм. Ослын үед аюулгүй стандарт систем ажиллана

Chevrolet Impala. Америкийн автомашин үйлдвэрлэгч Chevrolet Компани уг загварыг 1957 онд танилцуулж байсан ба өнөөдрийг хүртэл арван хувилбар худалдаанд гарсан байна. 4-5 хүний суудалтай. Хамгийн сүүлийн хувилбараа энэ онд гаргасан ба ирэх 2015 онд шинэ хувилбараа танилцуулахаар төлөвлөөд байна. Ослын үед аюулгүй стандарт систем ажиллана.

Зураг