Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр

Г.Номин, iKon.mn
2014 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

- Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна -

Энэ өдрийг 2002 оноос хойш жил бүр уламжлал болгон тэмдэглэж байгаа бөгөөд  Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнууд 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилт тавиад байгаа ажээ.

ҮСХ-ноос хийсэн Хүүхдийн хөдөлмөрийн үндэсний түүвэр судалгаагаар 2012 оны байдлаар Монгол улсад 5-17 насны хүүхдийн 15.9 хувь (93.968 хүүхэд) нь ажил эрхэлж байна. Мөн хүүхдийн ажил эрхлэлтийн түвшин 2007 онтой харьцуулахад өссөн хандлагатай байна. 

Нийт ажил эрхэлж буй хүүхдийн 60.2% нь эрэгтэй, 39.8% нь эмэгтэй хүүхэд бөгөөд хүүхдүүдийн 11.1, нь буюу 10.398 хүүхэд хориглосон ажлын байранд, уртасгасан цагаар, эсвэл хүнд хортой нөхцөлтэй ажлын байранд ажиллаж байгаа ажээ.    

Энэ жилийн хувьд Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд Гэр Бүл Хөгжлийн Газар, Хүүхдийн Хөдөлмөрийн Тэвчишгүй хэлбэрүүдийн Эсрэг Үндэсний Сүлжээ зүгээс хүүхдийн хөдөлмөр ялангуяа аюултай ажлын хор холбогдлыг шийдвэр гаргагчид, ард иргэдэд таниулах, анхаарлыг нь хандуулах зорилгоор дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

1. Нөлөөллийн  арга хэмжээ зохион байгуулах: Өнөөдөр хөл бөмбөгийн тэмцээний үеэр холбогдох байгууллагын төлөөллүүд  хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдтэй уулзалт, ярилцлага зохион байгуулж,  санал бодлоо солилцоно.  

2. Хөдөлмөр эрхлэгч хөвгүүдийн  хөл бөмбөгийн тэмцээн: “Нийгмийн хамгааллаа өргөжүүлж, хүүхдийн хөдөлмөртэй тэмцье" уриатай хөлбөмбөгийн  тэмцээний нээлт өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хөл бөмбөгийн  талбайд болно. Тэмцээнд хөдөлмөр эрхэлж буй хөвгүүдээс бүрдсэн нийт 12 баг оролцоно.

Энэхүү арга хэмжээ нь хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдэд дуртай спортоороо хичээллэх боломж олгохоос гадна тэдэнд урам хайрлах, зорилготой байх, зорилгодоо хүрэх итгэл үнэмшилийг нь дэмжихэд чухал ач холбогдолтой.  

3. “Хүүхдэд аюултай ажил” сургалтын богино кинонууд: Монгол улсад хүүхдүүдийн эрхэлж буй аюултай ажлын хор холбогдлыг тайлбарласан богино хэмжээний кинонуудыг үзүүлэх аж.