Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Hunnu Air компани гурван ихрийг үнэгүй тээвэрлэнэ

Б.Ану
2014 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Эх нялхасын эрдэм шинжилгээний үндэсний төвд амаржиж гурван ихэр охинтой болсон Хөвсгөл аймгийн иргэн Ө.Ундармааг Олон улсын Хүүхдийн эрхийн өдөр буюу 6-р сарын 1-нд хүүхдүүдийнх нь хамт Хөвсгөл аймаг руу Hunnu Air компани үнэ төлбөргүй тээвэрлэхээр боллоо. 

Тэрээр 28 настай бөгөөд сонсголын бэрхшээлтэй учраас тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй ажээ. 

Ө.Ундармаа нь 0-3 насны 6 хүүхэдтэй бөгөөд ууган хүү нь 3 настай. Түүний доор 2 ойтой эрэгтэй, эмэгтэй хоёр ихэр бий.

Төрөөд ЭНЭШҮТ–ийн хүүхдийн сувилалд эмчлүүлж байсан эх, хүүхдүүдэд нийгмийн сүлжээгээр сайн санаат хүмүүс туслахаар олон нийтэд хандсанын дагуу  Hunnu Air компани ийнхүү нислэгийн үйлчилгээ үзүүлэхээр шийдвэрлэсэн юм байна.