Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Обама АНУ-ын гадаад бодлогыг тайлбарлаж байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Вест Пойнт дахь Батлан Хамгаалахын Академийн төгсөгчдийн өмнө үг хэллээ. Ингэхдээ тэр АНУ-ын дэлхийд эзлэх байр суурийг тайлбарласан олон чухал санааг илэрхийлжээ.

Түүнийхээр бол ирээдүйд АНУ гадаад орнуудад хүч хэрэглэхээс татгалзаж эхэлж байгаа бололтой. Ингээд түүний хэлсэн гол эшлэлүүдийг хүргэж байна.

  • Та нар бол 9 сарын 11-нээс хойшх Ирак, Афганистаны дайнд илгээгдэхгүй анхны төгсөгчид болж байна.
  • Бид Иракаас цэргээ гаргасан. Одоо Афганистан дахь дайныг дуусгаж байна.
  • Асуудлын гол нь Америк тэргүүлэгч хэвээр үлдэх эсэх тухай биш, хэрхэн тэргүүлэх вэ гэдэгт байна.
  • Хорин нэгдүгээр зуунд Америкыг тусгаарлах үзэл бол бидний сонголт биш.
  • Бидний зорилго бол сурагч охидыг барьцаалдаггүй ертөнцөд хүүхэд, үр ач нараа өсгөж бойжуулах.
  • Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш бидний хийсэн гол алдаа бол бидний эрээ цээргүй байдалд биш, харин асуудлыг цэрэг зэвсгийн хүчээр шийдэх аргад хэт автсанд байлаа.
  • АНУ-ын цэргийн ажиллагаа нь бидний тэргүүлэгч байх бодлогод цорын ганц, тэр ч байтугай голлох үүрэгтэй байх ёсгүй.
  • Бидэнд хамгийн сайн алх байгаа учраас асуудал болгон хадаас болж харагдах ёсгүй.
  • Энэ оны сүүлээр Афганы шинэ ерөнхийлөгч сонгогдож Америкчуудын хувьд дайн дуусах болно.
  • Бидний хийх үйлдэл, арга барил цаашдаа улам бүр ил тод байх ёстой.
  • Бид холбоотнуудынхаа хамтаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсний үр дүнд Украйнчууд ирээдүйгээ сонгох боломжтой болж байна.
  • Та бүгдийн үүрэг бол зөвхөн өөрийн орноо хамгаалах биш, харин зөв, шударга зүйлсийн төлөө ажиллах явдал.

 

Эх сурвалж: WhiteHouse.gov