Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Оюу Толгой 300 ажилтнаа цомхотголоо

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Оюу Толгой ХХК өнөөдрөөс ажилтнуудаа цомхотгож эхэлжээ.

Энэ талаар тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн ажилтан С.Энхцэцэгээс тодрууллаа.

"Цомхотголд орж буй 300 орчим ажилтандаа өнөөдөр мэдэгдэл өгч  нэг нэгээр нь дуудан уулзаж байна. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан ийм байдалд хүрсэн. 

Зөвхөн Оюу Толгой ХХК ч бус төслийн гүйцэтгэгч буюу гэрээт компаниудын ажилтнууд цомхотголд орж байна. 

Энэхүү цомхотгол Хөдөлмөрийн хуулийн дагуу явагдана. Хуулийн дагуу тэтгэмжийг өгнө. Одоогоор хэдэн хүн цомхотгогдож байгаа тодорхой тоо гараагүй байна. 

Оюу толгойн үндсэн ажилтнуудыг өөр хэлтэс албанд шилжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Гэхдээ эцсийн шийд гараагүй байна. 

Урьд нь цомхотгол хийж болзошгүй гэж хэлж байсан" гэлээ.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

 

Оюу Толгой ХХК-ийн тухай товч

Оюу Толгойн ордыг Канадын Туркойз Хилл Ресурс компани 2001 онд анх нээсэн. 

Дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг Рио Тинто нь Туркойз Хилл Ресурс компанийн хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг бөгөөд энэхүү төсөлд 2005 оноос эхлэн идэвхтэй оролцож байгаа. 

2010 оноос Рио Тинто нь хувь нийлүүлэгчдийг төлөөлөн төслийн удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх болсон. 

Оюу Толгой ХХК-ийг Туркойз Хилл Ресурс (66%) болон Эрдэнэс Оюу Толгой ХХК (34%) хамтран эзэмшдэг бөгөөд Эрдэнэс Оюу Толгой компанийг Монгол улсын Засгийн газар эзэмшдэг.

Оюу Толгой нь Монгол улсын түүхэнд хийгдэж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Тус төсөлд 6 тэрбум ам. долларын капитал хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд нэмэлт 1 тэрбум ам. долларыг хайгуул, үнэлгээний ажилд зарцуулжээ.