Хүний биед амин дэм дутагдвал ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Энэ талаар анагаах ухааны доктор эмч С.Бадамжав эмчийн бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна.
Хүний биед А амин дэм дутагдвал өвдөг болон тохой хуурайших, хумс долгиотох шинж тэмдэг илэрнэ.
Хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл элэг, мах, загас, масло сүү, ахиу хэрэглэх хэрэгтэй.
Харин витамин С дутагдвал арьсанд толбо үүсэх, унтамхай болох, амархан ядарч сульддаг. Тиймээс нэрс, лимон, киви, чинжүү, гоньд зэрэг ногоог хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна.
Витамин В2-ын дутагдлын үед үс тосорхог болох, хагтах, шүдний паалан харлах, нүд болон амны орчимд үрчлээ үүсэх, уруул хагарах шинж тэмдэг ажиглагдана. Загас, бяслаг, өнгөт байцаа, эрдэнэ шиш, өндөг, сүүнд В2 ихээр агуулагддаг байна. Өдөрт нэг литр сүү ууж заншвал В2 амин дэмийн дутагдалд орохгүй.
Витамин ВЗ дутагдахад үс, хумс хугарамтгай болох, арьс хуурайших шинж илэрдэг. Иймээс мах, загас, мөөгийг хүнсэндээ хэрэглэ байхыг сануулж байна.
Харин витамин Е дутагдсан үед хоолны шингэц муудах, ядрах шинж илэрнэ. Иймд ургамлын тос, ногоон өнгийн хүнсний ногоог хэрэглэх хэрэгтэй. Витамин F дутагдсанаас харшил, батга гардаг байна.
Энэхүү амин дэм самар, цөцгийн тосонд их хэмжээгээр агуулагддаг. Мөн К витамин дутагдвал нүдний орчимд хөхрөх, судас хагарах, хөх толбо үүсэх шинж ажиглагдана. Хэрэв ийм шинж мэдрэгдвэл ургамлын тос, сонгино, укроп хүнсэндээ ахиу хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна. Д витамины дутагдлын үед үс болон хумс хугарах, шүд хорхойтох байдал ажиглагддаг.
Тиймээс Загасны түрс, өндөгний шар, цөцгийн тос хэрэглэх хэрэгтэй. Витамин Р дутагдахаар шүднээс цус гарах, арьс хөхрөх үс унах байдал мэдрэгдэх тул жүрж, самар, ногоон цай, үхрийн нүд идэхийг зөвлөе. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүнд дээрх амин дэм ихээр агуулагддаг.
Харин витамин РР дутагдсан үед арьсны уян зөөлөн байдал алдагддаг учраас мах, загас, талх идэхийг санал болгож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!