Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путин: Зөвлөлтийн ард түмний хугарашгүй ноён нуруу Европыг боолчлолоос аварсан

Б.Ууган, iKon.mn
2014 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:46 2014/05/09

ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбай дээр болсон Агуу их Эх Орны Ялалтын 69 жилийн ойн баярын жагсаалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ олон сая хүний амь, аймшигт хүнд сорил туршилтын дүнд хүрсэн Агуу их Эх Орны ялалтын “ариун үнэн”-ийг ОХУ үргэлж хамгаалж, манай дэлхий дээр энх тайвныг хадгалан үлдсэн баатруудыг хэзээ ч мартахгүй хэмээн онцоллоо. 

Агуу их Эх Орны дайны ялалтын 69 жилийн ойд зориулсан баярын жагсаал Улаанбаатар хотын цагаар 14.00 цагт болж өндөрлөлөө. 

Энэ удаагийн баярын жагсаалд 11 мянган цэргийн албан хаагч, 151 цэргийн техник, Оросын Агаарын цэргийн 69 нисдэг тэрэг, онгоц оролцсон юм. 

“Тэргүүн шугаманд, ард талд ялалт оршиж байсан, ялалт партизаны отряд, нуувчинд ирсэн. Бүслэлтэнд орсон Ленинградын эр зориг, Севастополийг хамгаалагчдын гавьяа, хил дээрээ шантралгүй зогсож байсан мянга мянган дайчдын гавьяа энэхүү ялалтыг бидэнд авчирсан юм. Москва, Сталинград, Курск, Днепрд болсон аймшигт тулаан Дэлхийн хоёрдугаар дайны чухал үйл явдлууд байсан” хэмээн Оросын төрийн тэргүүн хэллээ. 

Түүнчлэн “Зөвлөлтийн ард түмний чанга хатуу эр зориг, хугарашгүй ноён нуруу, дайчин чанар Европыг боолчлолоос аварсан” гэдгийг онцолжээ. 

“Чухамхүү манай орон нацистуудыг элдэн хөөж, тэднийг эцэслэн бут ниргэсэн юм. Бид олон сая хүний амь нас, аймшигт сорилтыг даван ялсан. Бид энэхүү ариун үнэнийг үргэлж хамгаалж, баатруудын гавьяаг хэзээ ч мартахгүй” хэмээн өгүүлсэн байна. 

14:20 2014/05/09

Ялалтын баяр 2014.5.9 ЗУРГИЙГ РИА НОВОСТИ агентлагаас ... 

14:00 2014/05/09

Өнөөдөр ялалтын баярын өдөр. Москвагийн Улаан талбайд болох Агуу их Эх Орны ялалтын баярын жагсаалд Оросын Онцгой байдлын яамны нийтдээ 6000 гаруй албан хаагч оролцоно. 

Баярын жагсаалыг Оросын хуурай замын цэргийн ерөнхий командлагч хурандаа генерал Олег Салюков  командалж, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу жагсаалыг хүлээн авна. 

Баярын жагсаалын хөтөлбөр

- Москвагийн цагаар 10.00 цагт Улаанбаатарын цагаар 14.00 цагт парад эхэлнэ.

- Оросын телевизүүдээр шууд дамжуулалт явагдаж байгаа. 

- Агуу их Эх Орны дайны ялалтын 69 жилийн ойд зориулсан баярын жагсаалыг Оросын хуурай замын цэргийн ерөнхий командлагч хурандаа генерал Олег Салюков  командалж, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу жагсаалыг хүлээн авна. 

- Москвад Тавдугаар сарын Есний өдөр болж буй жагсаалд ойролцоогоор 10000 хүн, 151 техник хэрэгсэл оролцож байгаагийн дотор Т-90А танк, хуягт автомашинууд, зенит пуужингийн комплекс, хуягт тээвэрлэгчид зэрэг олон техник хэрэгсэл багтаж байна

- Агаарт 69 нисэх техник хөөрнө. Үүнд нисдэг тэрэг, онгоц, бөмбөгдөгч, сөнөөгч онгоцнууд багтана. 

- Лхагва гаригт Москва хотын Улаан талбай дээр Баярын жагсаалын ерөнхий бэлтгэл болж өнгөрсөн. 

- Агуу их Эх Орны ялалтын баярын жагсаалтай холбогдуулан Москва хотод автозамын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаасан.

- Тавдугаар сарын 9-11 – ний өдрүүд ОХУ-ын бүх нийтийн амралтын өдөр бөгөөд энэ баярын өдрүүдэд автомашины зогсоолууд үнэ төлбөргүй. 

- Улаан талбай дээр болж буй баярын жагсаалыг зөвхөн тусгай урилгатай хүмүүс үзэх боломжтой. Ийм урилгыг ахмад дайчид эсвэл тэдний ар гэр, төрөл төрөгсөд нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн захиргаанаас авдаг юм байна. 

- Москвад парадын бэлтгэл гурван удаа Улаан талбай дээр болсон, дөрөвдүгээр сарын 29, 5 дугаар сарын 5 нд болсон бол тавдугаар сарын 7ны өдөр өглөө Улаан талбай дээр ерөнхий бэлтгэл хийжээ. 

- Баярын жагсаалд Москва болон Тверийн Суворовын цэргийн сургуулийн сонсогчид, Нахимовын усан цэргийн сургуулийн сурагчид, Кронтадтын залуу усан цэргүүд, Аксайский Данил Ефремовын казахын кадетын корпусын сонсогчид оролцоно. 

- Оросын төрийн далбаа, Зэвсэгт хүчний туг болон Ялалтын тугийг залах бүрэлдэхүүнд хүндэт харуул, 154 дүгээр тусгай комендантын Преобранженский хорооны цэргийн албан хаагчид оролцоно.

- Техникийн цуваанд:

  • “Тигр” хуягт автомашин,
  • БТР 82 А хуягт тээвэрлэгчид
  • Өндөржүүлсэн хамгаалалттай “Тайфун”  хуягт автомашин
  • Т 90 А танкууд, “Хризантема С” олон тусгалт пуужингийн комплекс
  • “Мста С” өөрөө явагч, “Бук М2 ” болон “Тор М2У” зенит пуужингийн комплекс
  • “Панцирь С1” пуужинт их буут тээвэрлэгч, “Искандер М” болон "Тополь-М" пуужингийн комплекс
  • “Триумф” С 400 зенит пуужингийн системийн төхөөрөмжүүд 
Ялалтын баярын жагсаал

- Техникийн цувааны араас Улаан талбай дээгүүр Оросын Агаарын цэргийн хүчний орчин үеийн 69 нисэх аппарат, тэр дундаа “Шөнийн ангууч” Ми 28Н, “Аллигатор” Ка 52 нисдэг тэргүүд, хүнд даацын ан 22, Ан 124, Ил 76 онгоцнууд, Миг 29 СМТ онгоц, Миг 31 сөнөөгч, дуунаас хурдан ТУ 160 стратегийн бөмбөгдөгч, Ту 95 онгоц

-Өнөөдөр Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэр дээр 10,5 мянган баярын арга хэмжээ болохоор төлөвлөгдөж байгаагийн дотор 26 хотод цэргийн парад, 25 субъектэд ёслолын буудлага болно. 

- Баярын үеэр эмх журам сахиулах, нийгмийн аюулгүй байдлыг хангахаар Дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын 164 мянган албан хаагч, Оросын Дотоод хэргийн яамны дотоодын цэргийн 10.5 мянган цэргийн албан хаагч ажиллана.

- Түүнчлэн Ялалтын баярын өдөр аюулгүй байдлыг хангах үүднээс 100 мянга орчим гал сөнөөгч, аврагчид жижүүрлэнэ. ОХУ-д болох баярын жагсаалд Оросын Онцгой байдлын яамны нийтдээ 6000 гаруй албан хаагч оролцоно. 