Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

2014 оны сүүлээр Хятад Америкийн урд орно

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Шинжээчид Хятадын эдийн засгийн хэмжээ 2019 онд АНУ-ыг гүйцэж дэлхийд тэргүүлнэ гэж таамаглаж байсан цаг саяхан.

Гэтэл шинэчилсэн тооцооллоор Хятадууд энэ оны сүүл гэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг болох магадлалтай болжээ.

“The Economist” сэтгүүлд дурдсанаар Хятадын худалдан авах чадвар (Purchasing Power Parity) 2005 онд тооцоолж байсан төсөөллөөс 20 хувь илүү гарчээ.

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2014 онд Хятадынх 7.5 хувь өсөлттэй байх бол АНУ-ынх 2.8 хувь байна.

Мэдээж нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр гүйцэх болоогүй байгаа. Харин нийт үзүүлэлтээрээ ийнхүү тэргүүлэх боломжтой болж байна.

Ер нь Хятад, Энэтхэг, Бразил, Индонези зэрэг хөгжиж байгаа орнуудын хурдацтай өсөлт нь дэлхийн тэргүүлэгчдийн байр суурьд нэлээд өөрчлөлт оруулж байгаа юм.

2012 онд Энэтхэг улс гурав дугаар байрыг Японоос булааж аваад байгаа.

Сүүлийн байдлаар дэлхийн топ 5 эдийн засагтай орнуудыг жагсаавал:

  1. АНУ
  2. БНХАУ
  3. Энэтхэг
  4. Япон
  5. Герман