Тайлер Эволиа хэмээх хоёр настай хоккейн фанатын тухай олон нийтийн сүлжээгээр шуугиж байна. Тэрбээр дөнгөж хоёр настай ч Питтсбург Пингвинз багийн хөгжөөн дэмжигч болоод амжжээ.
Түүний талаар ээж нь ярихдаа "Тайлерийн хоккейн талбай нь манай гэрийн зочны өрөө байдаг. Түүнд бид бэйсболийн хэрэгсэл авч өгсөн ч тэр сонирхоогүй. Тайлерийн бүх зүйл хоккейтэй холбоотой болж байна" гэлээ.
Тайлер Эволиагийн талаар твиттерээр гэхэд #BuckleUpBaby хаштагаар жиргэж байгаа юм. Тайлер Эволиа дөнгөж хоёр настай ч сэтгэл хөдлөл, хоккейн спортод чин сэтгэлээсээ дурлаж сонирхож байгаа нь олон хүнийг гайхшруулж байна.
Түүний талаарх wtae.com -ийн сурвалжлагыг хүргэж байна.