2020/07/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
29°
|
14°
11:00
S26
16°
12:00
S30
17°
13:00
S30
18°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S30
18°
17:00
S30
18°
18:00
S30
18°
19:00
S30
18°
20:00
S30
17°
21:00
S29
14°
22:00
S29
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/04/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

MH370-ын эрлийн үеэр Хятадын флотын сул тал илэрчээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг

Малайзын иргэний агаарын тээврийн MH370 аялалын онгоц сураггүй болсноор олон улсын баг оролцсон өргөн хэмжээний эрлийн ажиллагаа явагдсан билээ.

Үүнд Хятадын флотын 18 тэнгисийн хөлөг оролцсон. Эдгээрт эргийн хамгаалалтын жижиг хөлгөөс эхлээд, иргэний тээврийн хөлөг, Антарктидын мөс зүсэгч зэрэг онгоцнууд байлаа.

Харин энэ үеэр илэрсэн нэг том асуудал Бээжингийхний хилийн чанад дахь бааз, гэрээт усан зогсоолуудын асуудал байв.

Тайван цагт хүмүүнлэгийн болон арилжааны зорилгоор аялахад олон улсын усан зогсоолууд нээлттэй, шатахуун болон бусад хангамж нээлттэй байдаг. Харин дайн, мөргөлдөөний үед ийм стратегийн зогсоолууд зайлшгүй хэрэгтэй.

Бээжингийн стратегичид 2050 он гэхэд өөрийн хөлгүүдээ ядаж Зүүн Өмнөд Азийн бүсэд хангалттай ажиллагаа явуулах бололцоотой байлгахыг зорьж байгаа юм.

Энэ бүс дэх АНУ-ын цэргийн нөлөөг бууруулж цаашлаад Энэтхэгийн далай, Ойрхи дорнод дахь өөрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой.

Ингэхийн тулд Хятад улс олон улсын боомтуудтай гэрээ байгуулж, өөрийн хөлгүүдийг нэвтрүүлэх, түлш шатахуун зэргээр хангуулах тохиролцоо хийсэн байх шаардлагатай.

Гэтэл одоо болтол ийм санаачилга Бээжингээс гарахгүй байгаа юм. Үүнтэй харьцуулахад АНУ-ын флот Япон, Гуам, Сингапур, Малайзад стратегийн боомтуудыг аль эрт эзэмшиж, чөлөөтэй зорчдог.

Харин Хятадын армийн флотыг цэнэглэх боломжтой хамгийн урд цэг тэдний өөрийн Хайнан арал.

Энэ сул талаа ойлгосон Хятадууд Малайзын онгоцыг эрэх ажиллагааг суралцах том боломж гэж харж байгаа гэнэ.

Харин Хятадын тэлэлтээс эмээдэг Зүүн Өмнөд Азийнхан, Энэтхэгийн далайн улсууд тэдэнд ийм боломж олгох эсэх нь маш их эргэлзээтэй.

АНУ ийм стратегийн байршлуудтай болоход 100 жил зарцуулсан. Харин Хятадууд сүүлийн 15 жилд л тэнгисийн флотоо бий болгосон гэж байгаа.

Тэгэхээр Хятадын тэнгисийн флот нэг хэсэгтээ АНУ-тай өрсөлдөх боломжгүй гэдэг нь батлагдаж байна.

 

x