Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ихрүүдийн ээж, аавд дэмжлэг үзүүллээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Шинэ оны босгон дээр Монгол Улс дөрвөн ихэрээр бүл нэмж хүн болгон л тэдэнд сайн сайхныг билэгдэж, дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Мөн ихрүүдийн аавынх нь ажлаас /ЦЕГ-аас/ хоёр өрөө байр өгч байсан юм.

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Батцогт, Г.Уянга нар ихрүүдийн аав Ч.Баттулга, ээж Э.Хандаа нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Тэд энэ үеэр ихрүүдийн эцэг, эхэд  хүүхдүүдээ эрүүл саруул бойжуулахыг захилаа. Мөн ихрүүдийн гэр бүлийнх нь хэрэглээнд зориулж УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд дэмжлэг үзүүлж буйгаа дуулгасан юм.
 
Ингээд уулзалтын төгсгөлд тэдний гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.