2019/08/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
10:00
S30
17°
11:00
S30
18°
12:00
S30
18°
13:00
S30
18°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S30
17°
17:00
S32
17°
18:00
S32
15°
19:00
S32
14°
20:00
S31
12°
21:00
S31
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/04/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэргэдийн захиас, Монгол Улсын Төрд

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 7
iKon.MN

“Төрд мөнгө болон эрх өгөх нь өсвөр насны жаалд виски, машины түлхүүр гардуулахтай ижил” П.Ж.О’рурк

 

“Хүмүүс хангалттай мэдээлэлтэй болсон үедээ л засгийн газарт итгэдэг” Томас Жефферсон

 

“Бизнест үзүүлэх төрийн “дэмжлэг” гэдэг нь дарамтаас өөрцгүй гай зовлон…. улсын хөгжил цэцэглэлтэд төрийн оруулж чадах хувь нэмэр нь зүгээр л оролцохгүй байх” Айн Рэнд

 

“Хүссэн бүгдийг чинь өгч чаддаг төр бол чамаас байгаа бүхнийг чинь авч чадна гэсэн үг” Жеральд Р. Форд

 

“Асуудлыг шийдэх төрийн шийдэл нь асуудлаасаа дутахгүй асуудал байдаг” Милтон Фридман

 

“Шилдэг санаа төрд байдаггүй. Хэрвээ байвал тэрийг нь бизнесийнхэн дор нь хулгайлчихна” Рональд Рейган

 

“Хамгийн бага засаглаж байгаа засгийн газар хамгийн сайн” Хенри Дэвид Тороу

 

“Төр хэзээ ч суралцдаггүй. Харин хүмүүс суралцдаг” Милтон Фридман

 

“Ардчилал нь хүн бүрт өөрөө өөртөө дарангуйлагч байх эрх өгдөг” Жэймс Рассел Ловел

 

“Бидэнд өөрсдийгөө хэрхэн засаглахыг заадаг төр бол хамгийн сайн төр” Йохан Вольфганг вон Гёте

 

“Захирах амархан, засаглах хэцүү” Йохан Вольфганг вон Гёте

 

“Дэлхий дээр хамгийн муухай юм бол анархизм түүний дараа төр” Хенри Вард Бичер

 

“Компаниудын үндсэн зорилго бол мөнгө олох. Харин засгийн газрын зорилго үүнээс ахиухан авч бусдад тараах” Ларри Эллисон

 

“Засгийн газрын анхдагч үүрэг бол хүмүүсийг хамгаалах. Харин тэдний амьдралыг заах биш” Рональд Рейган

 

“Хэрвээ Сахарын цөлд засгийн газар томилбол таван жилийн дараа тэнд элсний хомсдол бий болно” Милтон Фридман

 

“Асуудлын гол нь хүмүүс бага татвар төлж байгаад биш, харин засгийн газрын үрэлгэн байдал” Рональд Рейган

 

“Засгийн газрын эдийн засгийг харах өнцөг дараах байдлаар томъёологдох ёстой: Хэрвээ хөдөлж байвал татвар ав. Хөдөлсөөр байвал зохицуулалт хий. Хэрвээ зогсвол татаас өг” Рональд Рейган

 

 “Англи хэлний хамгийн аймаар үг бол “Би засгийн газраас чамд туслахаар ирлээ” гэдэг үг” Рональд Рейган

 

“Төрийг хязгаарлаагүй цагт хүмүүс эрх чөлөөгүй” Рональд Рейган

 

“Улс орондоо үнэнч байх явдал мөнхийн. Харин төрд үнэнч байх эсэх нь төрөөс өөрөөс нь шалтгаална” Марк Твейн

 

“Төр биднийг бие биенээс нь хамгаалахын тулд оршдог. Хэрвээ төр хэмжээнээсээ хэтэрвэл өөрийгөө биднээс хамгаалж эхэлнэ” Рональд Рейган

 

“Хүмүүсийн амьдрал, аз жаргалд санаа тавьж, бусниулахгүй байх нь сайн төрийн хамгийн гол зорилго” Томас Жефферсон

 

“Бид барнаас илүүтэй шударга бус төрөөс л айх хэрэгтэй” Күнз

 

“Төр бол үлдсэн хэсгийнхээ эсрэг хүч хэрэглэхээр нэгдсэн бүлэг хүн” Лев Толстой

x