Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Янукович олон нийтийн санал асуулга явуулахыг уриалжээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Виктор Янукович Украйны бүс нутаг тус бүрийн статусыг тодорхой болгох үүднээс бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалж байгаа тухайгаа ИТАР-ТАСС агентлагт илгээсэн захидалдаа дурджээ. 

"Та бүхэнтэй санаа бодол, зүрх сэтгэлээрээ нэг байгаа Ерөнхийлөгчийн хувьд Украйны эрүүл саруулаар сэтгэж буй иргэн бүрт хандан өөрсдийгөө өргөмжлөгчдөд та бүхнийг ашиглах боломж олгохгүй байхыг уриалж байна.

Украйны эрүүл саруулаар сэтгэж буй иргэн бүрт хандан өөрсдийгөө өргөмжлөгчдөд та бүхнийг ашиглах боломж олгохгүй байхыг уриалж байна.

Украйны бүрэлдэхүүнд байгаа бүс нутаг тус бүрийн статусыг тодорхой болгохын тулд олон нийтийн санал асуулга явуулахыг шаард” хэмээн Януковичийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Түүний үзэж байгаагаар Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль биш харин бүх нийтийн санал асуулга Украйны тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг хадгалж үлдэн, улс төрийн нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх аж.

Янукович энэ оны тавдугаар сарын 25-ны өдөр товлогдсон Ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн дээр сонгуулийн тойргийн тооноос үл хамааран санал асуулгын үр дүнг тогтоохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд нэмэлт оруулсныг эрс шүүмжилж байгаагаа илэрхийлсэн байна. 

“Өөрсдийгөө өргөмжлөгчид Украйны ард түмний итгэлийг олж авч чадахгүй. Тэд Үндсэн хуулийн эсрэг өөрчлөлтүүдийг хуулинд оруулснаар Украйны иргэн бүрийн саналыг үгүйсгэх эрхгүй” хэмээн Янукович онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр Украйны хууль ёсны засалалыг түлхэн унагасан явдлыг барууныхан төлөвлөсөн гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд “Украйны ирээдүйг манай улсаас гадна, ардчилсан бус аргаар шийдэж байгааг бид мэдэж байгаа” хэмээн мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: rg.ru