Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Манай үсчид олон улсад тэргүүлжээ

Зууны мэдээ
2014 оны 3 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг
Манай үсчид олон улсад тэргүүлжээ

ОХУ-ын Эрхүү хотод болсон “Линия Красоты” олон улсын үсчин, гоо сайхны тэмцээнд манай улсын баг оролцоод иржээ.

Уг тэмцээнд Герман, Польш, Хятад, Орос, Монгол Улсын баг өрсөлдсөн.

МҮГЗХ-ны тэргүүн Ц.Цогзолмаа “Бид энэ удаагийн тэмцээнд маш сайн оролцоод ирлээ. Манай үсчид ур чадвараа гайхуулж чадлаа. Бид аливаа уралдаан тэмцээнд өөрсдийн зардлаар оролцдог ч байнга амжилт гаргадаг” гэв.

Энэ тэмцээнд таван орны 200 гаруй үсчин оролцсон байна. Эрэгтэй, эмэгтэй үс засалтын 14 төрөлд манай үсчид шагналын хур буулгаж, богц дүүрэн иржээ.

Тухайлбал, “Цэрэнханд” танхимын үсчин О.Болормаа “Гранпри” авсан бол Өмнөговь аймгийн “Hero” салоны үсчин Ч.Наранбаатар нэгдүгээр байр эзэлсэн байна.

Монгол Улсын үндэсний баг бүрэлдэхүүн үсчин, гоо сайхны олон улсын тэмцээний нэгдүгээр байрын эзэн болжээ.

Зураг