Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Обамагийн Путинд хэлсэн “хатуу үгс”

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Бельгид АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама олны өмнө үг хэлэхдээ В.Путинд чиглэсэн нэлээд хатуу үгс “унагалаа”.

Түүний хэлсэн үгнээс

Бүү алдаа хий. АНУ болон Европын хэнд нь ч Украйныг удирдах сонирхол байхгүй.”

Энэ бол бидний оролцох дараагийн хүйтэн дайн биш гэдгийг ойлго.”

“Дэлхий нийт ОХУ-ыг Зөвлөлт шиг олон үндэстний нэгдэл гэж харахгүй байна. АНУ болон НАТО-д Оростой зөрчилдөх ямар ч бодол алга.”

“Манай эдийн засаг Украйнтай төдийлөн их хамааралгүй. Манай ард түмэн, газар нутагт Крымийн түрэмгийллээс шууд ирэх түгшүүр байхгүй. Манай хил хязгаар Оросын довтолгоонд өртөөгүй. Гэхдээ энэ мэт хайхрамжгүй үзэл нь энэ тивд болж байсан эмгэнэлт түүхүүдийг давтагдах боломж олгох болно.”

Мөн Обама ярианыхаа эцэст арав гаруй жилийн өмнөх АНУ-ын Иракт хийсэн дайныг зөвтгөсөн байна. Тэр сенатор байхдаа энэ дайныг эрс эсэргүүцэж байсан. Ерөнхийлөгч болонгуутаа Иракаас цэргээ гаргах төлөвлөгөөг боловсруулж байсан ажээ. Хэдий тийм ч Обама энэ дайныг Оросын Крымд хийсэн түрэмгийлэлтэй харьцуулахыг тэнэг хэрэг гэж мэдэгдлээ.

Обама “Орос улс Иракт үйлдсэн АНУ-ын цэргийн ажиллагааг Барууныхны хоёр нүүр гаргадгийн баталгаа гэжээ. Иракын дайныг дэлхийд төдийгүй АНУ-д хүчтэй шүүмжилсэн нь үнэн. Би ч тэгэхэд өөрийн улсын цэргийн ажиллагааг эсэргүүцэж байсан” гэлээ.

Цааш нь хэлэхдээ “Хэдий тийм ч АНУ тэгэхэд олон улсын дүрэм журмын хүрээнд ажилласан. Бид Иракын газар нутгийг булаагаагүй, бид тэдний нөөц баялгийг дээрэмдээгүй. Харин бид дайнаа дуусгаад Иракыг ард түмэнд нь үлдээсэн. Бүрэн бүтэн Ирак улс одоо ирээдүйгээ өөрсдөө шийдэх болно” гэжээ.