Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Үнсэлтийг тэд ингэж тодорхойлов

Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 20
Өдрийн шуудан
Зураг зураг

Төрөл бүрийн салбарын эрдэмтэд үнсэлтийг өөр өөрийнхөөрөө хөгжилтэйгөөр тодорхойлсныг хүргэе.

Эдийн засагч -Үнсэлт гэж эрэлт нь нийлүүлэлтээс ямагт өндөр байх хүсэл зоригийг хэлнэ.

Нягтлан бодогч - Үнсэлт бол зээл юм. Учир нь буцаж ирсэн үедээ л ашгаа өгдөг.

Математикч - Хоёр хүн хоосон зүйлээр хуваагддаг учир үнсэлт гэдэг нь “хязгааргүй” зүйл.

Физикч - Үнсэлт гэдэг зүрхний тэлэлтээс үүсдэг амны агшилт юм.

Химич - Хоёр зүрхний харилцаан дахь хариу урвал. 

Амьтан судлаач - Шүлсний бактерийг солилцох явцыг үнсэлт гэнэ.

Шүдний эмч - Үнсэлт бол халдвартай бөгөөд ариутгах үйл явц.

Хэмжил зүйч - Үнсэлт хүний 90-60-90 хэмжээнээс хамаарч өрнөдөг зүйл.

Философич - Үнсэлт гэдэг нь хүүхдэд дарлал, залуучуудад аз жаргал, хөгшдөд бишрэл юм.

Архитектор - Үнсэлт гэдэг нь хоёр эрч хүчтэй обьектын хооронд бат бөх холбоог бий болгох процесс юм.

Зураг