Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

102 дугаарын утсанд залгаад түр хамгаалах байранд хамгаалуулах боломжтой

Ж.Отгонмягмар
2014 оны 3 сарын 14
Монголын мэдээ
Зураг зураг

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон иргэд түр хамгаалах байртай болсон билээ.

Тиймээс ч хүчирхийллийн хохирогч болсон иргэд хэрхэн хамгаалуулах талаар Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн  эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хошууч Д.Ганзоригоос тодрууллаа. 

-Төр анх удаа “Түр хамгаалах байр”-тай болсон гэсэн. Энэхүү төвийг хаанаас санхүүжүүлж, тохижуулав?

-Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн харъяа “Түр хамгаалах байр”-ны үйл ажиллагааг эхлүүлээд удаагүй байна. Хуучнаар “Хүүхэд хамгаалал хаяг тогтоох төв”-ийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн зохион байгуулж, засвар шинэчлэлт хийж ”Түр хамгаалах байр” болгосон нь энэ юм. 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн  хохирогчдыг “Түр хамгаалах байр”-анд 3 хоног байрлуулна.

“Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс”-ийг Хууль зүйн сайдын А/12 дугаар тушаал, ЦЕГ-ын даргын 71 дүгээр тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд шинээр нэмж, улмаар дээрхи “Түр хамгаалах байр”-ны  үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Тухайн байрыг Хууль зүйн яамны санхүүжилтээр засч  тохижуулсан байгаа.

-Хохирогч болсон иргэдэд ямар үйлчилгээг үзүүлэх вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн  хохирогчдыг байрлуулах зориулалтай байр. Хамгаалалт хэрэгтэй хүмүүсийг тухайн байранд гурав хоног байрлуулна. Энэ хугацаанд сэтгэлзүйчдийн тусламж үзүүлнэ. Мөн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг халуун хоол цайгаар хангаж байх хоёр ээлжийн ажилчид бүхий гал тогоо, хооллох хэсэгтэй. Түүнчлэн эмч нар шаардлагатай тусламжийг үзүүлнэ. 

-Хохирогчдыг гурав хоног хамгаалаад явуулчихна. Гэтэл эргээд л нөгөө орчиндоо очино шүү дээ?

-Зайлшгүй яаралтай хам­гаа­луу­лах хэрэгцээтэй бай­гаа иргэнийг  “Түр хамгаа­лах” байрандаа гурав хо­ног хамгаалалтад авч сэт­гэл­зүйн болон эмчийн тус­лал­цаа үзүүлээд хэрэв гэр­тээ харих боломжтой бол явуул­на. Ингэж гэр рүү нь явуу­лах­даа тухайн иргэний харьяа хорооны хамтарсан багт бүрт­гүүл­дэг. 

Цаашдаа хам­тар­сан баг хохирогчийг хамгаалах юм. “Түр хамгаалах“ байранд гурав хоног л байлгах боломж­той байтал цаашдаа олон хоногоор хамгаалалтад байх шаардлагатай хүн байвал холбогдох байгууллагад нь шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид хийх эрсдлийн үнэлгээг хийгээд, эрсдэл нь өндөр, олон хоногоор хамгаалах шаардлагатай бол Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд шилжүүлдэг. Тус төв өөрсдийн гэсэн хамгаалах байртай, олон жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байгууллага юм.

102 дугаарын утсанд залгаад түр хамгаалах байранд хамгаалуулах боломжтой

-Хамтарсан багийн тухай таны ярианд дурьдагдлаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Нийслэлийн Засаг даргын 2007 оны 144 дүгээр тоот захирамжаар хороо бүрт хамтарсан багийг ажиллуулах шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид үйлчилгээ үзүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэй Засаг даргаараа ахлуулсан баг хороо бүрт ажиллах ёстой.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийг дагнасан эмэгтэй мөрдөгч, мөрдөн байцаагч нараар шалгуулж байхаар зохицуулалт хийсэн.      

Хамтарсан багт тухайн хорооны нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, өрхийн эмч, хэсгийн ахлагч гэсэн хүмүүс багтана. Гэхдээ хамтарсан багийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа. Хорооны иргэд нь тийм баг байдаг гэдгийг ч мэддэггүй. Бид гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор гомдол мэдээллийг өмнө нь харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, хороог нь хариуцсан мөрдөн байцаагч хэрэг бүртгэгч зэрэг эрэгтэй хүмүүс бүртгэдэг байсан. 

Гэтэл гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын бараг 90 хувь нь эмэгтэйчүүд учраас  одоо гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийг дагнасан эмэгтэй мөрдөгч, мөрдөн байцаагч нараар шалгуулж байхаар зохицуулалт хийсэн.      

-Хамгаалах байрны баг­таамж нь хэр вэ. Хохирогчдод хэдээс хэдэн цагийн хооронд үйлчлэх вэ?

-Телевиз, ус шүүгч, ор хэрэгсэл бүхий нэг бүр нь 2-4 хүний багтаамжтай найман өрөө, бага насны хүүхдүүдийг байр­шуулах өрөөнүүд бай­гаа. Тухайн хамгаалах байр нийс­лэлийн хэмжээнд харьяалал хар­гал­зах­гүйгээр 24 цагийн турш хо­хирогчдод үйлчлэх болно. 18 жилийн турш төрийн бус байгууллагынхны  нуруун дээр тохож ирсэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах ажлыг ийнхүү анх удаа төр өөртөө хүлээж байгаа.

Түр хамгаалах байр нийс­лэлийн хэмжээнд харьяалал хар­гал­зах­гүйгээр 24 цагийн турш хо­хирогчдод үйлчлэх болно.

Эхний удаад нийслэлийн хэмжээнд үйлчлэх нэг л байр нээж байгаа ч цаашид дүүргүүд болон аймаг орон нутагт энэ чиглэлийн үйл ажиллагааг нэвт­рүүлэх шаардлагатай гэж Хууль зүйн яамнаас үзэж байгаа. 

-Ямар нэгэн байдлаар яаралтай хамгаалалт авах иргэд хаана хандах шаард­лагатай вэ?

-“Түр хамгаалах” байранд удахгүй тусгай дугаарын утас байрлуулж иргэдээс дуудлага хүлээж авдаг болох юм. Гэхдээ олон шугамаар  бидэнтэй холбогдож болно. Тухайлбал, 102 дугаарын утсанд хэлэх, харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст хандах, ажлын цагаар өөрийн биеэр хамгаалах төв дээр ирэх зэрэг ямар ч байдлаар хандаж болно. 

Бид тусгай дугаарын утас нээлгэхээр Харилцаа холбооны зохицуулах хороонд хандчихсан байгаа. Гэтэл өмнө нь  дөрвөн оронтой тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор түр хугацаанд хүлээгдэж байна.

Зураг