Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

В.Янукович: Украйн мөхөөгүй. Алдар нэр, эрх чөлөө мандтугай

Б.Ууган, iKon.mn
2014 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

21:14 2014/03/11

Виктор Януковичийн өнөөдөр хийсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүндэт төлөөлөгчид, эрхэм нутаг нэгтнүүд ээ!

Нэгдүгээрт, Украйнд миний тухай янз бүрийн цуу яриа тархах болсон тул өөрийгөө амьд байгаа гэдгийг хэлмээр байна.

Гэхдээ бие сайн байгаа гэж хэлж чадахгүй нь. Учир нь Украйнд болж буй үйл явдлыг харахад сэтгэл асар ихээр түгшиж байна. 

Манай оронд эрх бүхий засгийн газар гэсэн халхавч дор ерөнхийлөгчийн суудалд санаархаж байгаа хэт даврагсад, неофашистууд үйл ажиллагаа явуулж байна. Тэд орон нутгийн захиргааны байгууллагуудын хүчээр эзэлж, зөвхөн Киевт төдийгүй газар сайгүй цагдаа, аюулгүй байдлын албаны удирдлагыг халж байна.

Хотуудад багтай, гартаа тууз зүүсэн хүмүүс эргүүл хийж байгаа. Украйны ард иргэдийн хувьд эмх замбараагүй байдал газар авсаар л байна. Тэд армийн дээд офицерууд болон Украйны баруун урд хэсэгт энгийн иргэдийн эсрэг зэвсэгт хүчин ашиглахыг эсэргүүцсэн хэн бүрийг халж байна. 

Тэд армийг дээрмийн үйлдэлдээ ашиглан, иргэний дайн өдөөхийг хүсч байгаа. Тэд Үндсэрхэг бүлэглэлүүдийн дайчдыг армийн эгнээнд оруулж, тэдний гарт зэвсэг бариулахыг хүсч байна. Энэ үл бүтэх хүмүүсийг алсаас дэмжиж тэтгэж байгаа барууныханд хандаж “Та нар сохорчихоо юу? Оюун ухаан чинь самуурав уу?​ Фашизм гэж юу болохыг мартаа юу?” гэж би асуумаар байна.

Гэхдээ хүндэт европын холбооны сайд нар та нараас ялгаатай нь миний тухай биш харин Украйн дахь иргэний нийгмийн энх тайвны баталгаан дээр гарын үсэг зурсан. Украйны цэрэг, офицерууд та нарын юу хүсээд байгааг мэднэ. Тэд та бүхний гэмт хэргийн шинжтэй тушаалыг биелүүлэхгүй гэдэгт би итгэлтэй байна. 

Би Украйны цорын ганц хууль ёсны ерөнхийлөгч төдийгүй Ерөнхий дээд командлагч хэвээр байгаа гэдгээ энд дахин сануулъя. Би хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ алдаагүй. Би амьд. Украйны Үндсэн хуульд заасны дагуу намайг албан тушаалаас нь огцруулаагүй. 

АНУ болон хэд хэдэн орнууд намайг эх орноосоо зугтсан учир хууль ёсны ерөнхийлөгч биш, бүрэн эрхээ алдсан гэж мэдэгдэж байгаа

Засгийн газрын ордон, Ерөнхийлөгчийн захиргааны байрыг хэт даврагсад үндсэн хууль зөрчин, зэвсэг барин эзлэн авахад би Украйнд, Харьковд байгаад дараа нь Донецкд очиж, тэндээсээ Крымд очсон гэдгийг бүгд мэдэж байгаа. Төрийн эргэлт гарах үед би Украйны нутаг дэвсгэрийг орхиогүй гэдгийг дахин хэлье. 

Энэ өдрүүдэд миний эсрэг алан хядах ажиллагаа хийхийг хэдэнтээ оролдсон ч бүтэлгүйтсэн. Нөхцөл байдал бүрдмэгц би Киев рүү заавал буцаж очно, энэ үеийг нэг их удаан хүлээхгүй гэдэгтээ итгэлтэй байна.

 Тавдугаар сарын 25-нд товлосон Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус гэдгийг мэдэгдэж байна. Украйны Үндсэн хуулийн 103 дугаар зүйлд энэ сонгууль нийцэхгүй. Энэхүү хууль бус сонгуулийн дүнд бүрдсэн аливаа засаглалын байгууллагууд мөн л хууль бус. 

Би дэлхий нийтэд хандаж байна. Хэн ч дээрэм тонуулыг, үндсэн хуулийг зөрчсөн төрийн эргэлтийг өөгшүүлэх ёсгүй. Тийм эрх ч байхгүй.

Дашрамд дуулгахад АНУ-ын Засгийн газар энэхүү зандалчдын дэглэмийнхэнд 1 тэрбум ам.доллар гаргахаар зэхэж байгаа тухай мэдээллийг хүн бүр мэдэж байгаа.

Миний мэдэж байгаагаар АНУ-ын Хуулийн эмхэтгэлд зааснаар хууль ёсоор сонгогдсон ерөнхийлөгчийг  цэргийн эргэлт эсвэл бусад хууль бус шийдлээр түлхэн унагасан аль ч улс орны засгийн газарт санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хориглосон байдаг. Энэ улсын засгийн газрын үйлдлийг эрх зүйн талаас нь үнэлж дүгнэлт өгөх хүсэлтийг би АНУ-ын Конгресс, Сенат, Дээд шүүхэд нь гаргах болно. Танай хуулинд зааснаар та бүхэн зандалчдад мөнгө өгөх эрхгүй. 

Ойрын үед манай орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал эрс муудна гэдгийг сануулж хэлмээр байна. Энэ нь Украйны ард түмэнд шууд цохилт болно. Засгийн эрхийг булаан авсан дээрэмчид энэ бүхний хариуцлагыг надад тохох гэж оролдоно. Тэр бүү хэл Орос улсад ч тохох гэж оролдох байх. Би үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэ нөхцөл байдалд би огтхон ч хамааралгүй.

Нийгмийн зардлууд, тэтгэвэр, тэтгэмж, цалинг танахаар төлөвлөж байгаа тэдний алхмыг хүний мөсгүй, ард түмнийхээ эсрэг хийж байгаа үйлдэл гэж би үзэж байна. 

Надад, манай засгийн газарт украйнчуудын амьдралын түвшнийг хадгалах нарийн төлөвлөгөө байсан. Харин одоо, үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлт гарч, дээрэмчид засгийн эрхийг авсны дараа харамсалтай нь энэ бүх зүйл боломжгүй боллоо.

Харин хууль бусаар засгийн эрхийг авсан та бүхэн ард түмэн рүү буу шагайх тушаал өгснийхөө төлөө эрт орой аль нь боловч, ер нь бол тун ойрын үед шангаа хүртэх болно. Ард түмнийг зовоосныхоо хариуг амс. Украйн өнөөдөр хүнд хэцүү үеийг туулж байна. Буутай цэргүүд зогссон ч ард иргэд өөрсдийг нь хүндэлж, эрхийг нь хүндлэхийг шаардаж байгаа Крымийн байдал та бүхний үйлдлээс л үүдэлтэй.

Та бүхэнд хууртсан хүмүүс сэхээрнэ. Улс орон сэргэж, эргэн нэгдэнэ. 

Украйн мөхөөгүй. Алдар нэр, эрх чөлөө мандтугай.

Эх сурвалж: www.kp.ru 

17:51 2014/03/11

Эх оронд нь болсон үймээний үеэр зугтсан, Ерөнхийлөгч асан Виктор Янукович өнөөдөр Дон дахь Ростов хотод сэтгүүлчидтэй дахин уулзжээ.

Тэрбээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хоёр ч удаа өөрийгөө амьд гэдгийг сануулсан байна. 

Сүүлийн үед Украйны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрийн цуу яриа тарааж байна хэмээгээд “Би өөрийгөө амьд гэдгийг хэлмээр байна” хэмээн хоёр ч удаа давтан мэдэгджээ. Мөн тэрбээр  урьдын адил Ерөнхийлөгч төдийгүй дээд командлагч хэвээр байгаа гэдгийг сануулсан байна.

Түүний хэлсэн үгнүүдээс онцолбол:

  1. Манай оронд ерөнхийлөгчийн суудалд санаархсан хэт даврагсад, фашистууд үйл ажиллагаа явуулж байна.
  2. Украйны иргэдийн хувьд эмх замбараагүй байдал газар авсаар байна. Энэ бүх хар бараан зүйлийн ард байгаа барууныхнаас та нар сохорчихоо юу гэж асуумаар байна.
  3. Фашизм гэж юу байдгийг та нар мартаа юу? гэжээ.

Эх сурвалж: lenta.ru