Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

М.Ходорковский: Кремль Украйны талаар худлаа ярьж байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Кремлийн бодлогыг шүүмжлэгч Михайл Ходорковский

Олигарх асан Михайл Ходорковский өчигдөр Киевт олон мянган хүний өмнө үг хэллээ.

Тэр Путины гэсгээлээр арав орчим жил шоронд хоригдож байгаад саяхан суллагдсан билээ. Ходорковский цугларсан олны өмнө хэлэхдээ Кремль өөрийн ард түмэндээ худлаа ярьж, Украйны тэмцэгчдийг “шинэ фашистууд” мэтээр харагдуулахыг зорьж байна гэлээ.

“Би эрх баригчдийн энд юу хийснийг харж байсан. Тэд Оросын удирдлагуудтай зөвлөлдсөний дагуу энэ бүгдийг хийж үр дүнд нь 100 гаруй хүн амиа алдаж, 5,000 орчим хүн шархдсан юм” гэж Ходорковский Тусгаар тогтнолын талбайд, Украйны далбаа намирсан индэр дээрээс хэллээ.

“Оросын суртал нэвтрүүлэг үргэлж худлаа ярьдаг. Энд ямар нэг фашист, нацист байхгүй, байлаа ч Москва, Санкт Петрбургийн гудамжинд байдгаас хэтрэхгүй. Энд байгаа хүмүүс бол эрх чөлөөнийхөө төлөө боссон гайхамшигт хүмүүс” гэжээ.

Түүний хэлсэн үг Путины эсрэг, нэлээд улс төрийн агуулгатай байгаа нь сонирхол татаж байгаа юм. Учир нь тэр өнгөрсөн 12 дугаар сард суллагдсаныхаа дараа дахин улс төрд оролцохгүй тухайгаа мэдэгдэж байсан билээ.