Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хандлагаа өөрчилье

Б.Өнөртогтох
2014 оны 3 сарын 7
Монголын мэдээ
Эхэндээ нэлээд аятайхан явж байсан энэ баяр өдгөө "монголчлогдоод" эмэгтэйчүүдийн баяр болж хувирсан

Маргааш “Мартын 8”. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг ч үнэндээ бид бүсгүйчүүд, ээжүүд, эхнэр, охиндоо хоол хийж өгөх, цэцэг, бэлгээр хуурах, хамт олноороо наргиж цэнгэх баярын өдөр болгож орхисон.

Энэ өдөр л ганцхан эмэгтэйчүүд эрхээ эдлэх ёстой хэмээн сэтгэж, архидан согтуурч, шөнийн цэнгээний газрууд халамцуу бүсгүйчүүдээр дүүрдэг нь нууц биш. 

Бид эрхээ ийм байдлаар хамгаалж олон жил явжээ. Эрчүүд маань ч энэ өдөр л эхнэрээ, ээжийгээ дураар нь дургиулчихвал эрхийг нь мундаг хамгаалчихсан гэж боддог болчихсон байх. Энэ талаар арай өөр өнцгөөс харж байгаа хэсэг нь эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, эр­хийн талаар чуулж, нэг өрөөнд хэдэн хүн цуглуулан уулзалт ху­рал хийж, баримт бичиг боловсруулахаас  өөрөөр яг бодит ажил хий­сэн­гүй.

Эр­чүү­дээ хүндлэх, эхнэрүүдээ хайрлах ухаа­ныг сургахад хүүхэд бай­хаас нь сургаж боловсролын тог­тол­цоондоо өөрчлөлт хийх цаг нь болжээ. 

Жил ирэх тусам л эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, 21, 22-хон настай охид харгис залуусын гарын шүүс болж амиа алдсаар. Цэ­цэг цэврүү шиг насандаа амиа алдсан хөөрхий бүсгүйг “хогийн ар­хичин” болсноос амиа алдсан гэх хөгийн дүгнэлт гаргаж суугаа, энэ албаныхан. 

Хоёр сайхан үрийг нь төрүүлж өгсөн бүсгүй нөхрийнхөө гарт гэр бү­лээрээ шатаж амиа алдлаа. Зодуурын бай болж цус алдсанаас энд­сэн, хартай нөхрөөсөө айсандаа амиа егүүтгэсэн гээд өдөр бүр бид эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, бүсгүй хүний амь ямар ч үнэ­гүй болсон мэдээллийг элгээ эмтлэн, харуусан уншдаг. 

Дэмий л хайран сайхан бүсгүй гэж уулга алдан шимширэхээс өөрөөр тэдэнд бодитой тусалж чадахгүй байгаа нь харамсалтай. Маргааш ганцхан баярлах өдөр нь гэж сэтгэсэн олон мянган бүс­гүйчүүд энэ өдөр нөхөр минь эрүүл байгаасай, ганц баярын минь өдөр хүүхдээ харчихаасай, үеийн бүсгүйчүүдтэйгээ уулзаж жаргал, зов­лонгоо уудлахсан гэж гиюүрч суугаа нь нууц биш.

Зарим нэг нь үнэ­тэй цаг, машин, цагаан алт бэлгэнд аван бялуурч байхад, үлдсэн хэ­сэг нь хоногийн хоолны мөнгө, хүүх­дүүдээ өлсгөхгүй хонуулах гэж энэ өдөр бодлогоширч байгаа. 

Бусдын адил баяраараа цэцэг авч, инээж хөхөрч байх охин үрээ мунхаг залуусын гарт алдчихсан ээж, охин үр нь энэ өдөр юу бодож суугаа бол. Гэмгүй үрийг минь хамгаалах төртэй, хуультай байсан бол хэмээн харуусч суугаа биз. Бид энэ бүхэнд хэдийнэ дасчихаж.

Гэвч одоо хандлагаа өөрчлөх цаг нь болжээ. Хүчирхийлэлтэй тэмцэнэ гэж цаасан дээр бичиж, хэв­лэ­лээр хоёр гурван үг “чулуудах” бус эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө олиг­­­тойхон тэмцэе.

Ядахдаа л ирэх жилийн эрхийг хамгаалах өд­рөөр нь бид нэг жилийн хугацаанд ийм ажил хийлээ гээд гаргаад ир­­дэг байя. Гэр бүлийн тухай, Хүчирхийллийн тухай хуулиа бат­лаад гаргачихъя. 

Төрөөсөө тусламж хүсээд ирж байгаа бүсгүйчүүдээ хам­гаалчих­даг байр, сав бэлтгэе. Мэргэжлийн сэтгэлзүйчдийг ажил­­луулж нөх­рийн­хөө зодуур, хардалтыг байх ёстой юм гэж хүлээн зөвшөөр­дөг тэр хандлагыг нь өөрчилмөөр байна. “Март” гэж архидаж, мар­гаашнаас нь эхлээд зовлонт, гунигтай амьд­рал­тайгаа эвлэрч бай­гаа бүсгүйчүүдээ тэр намаг, балчигаас нь татаж гаргая. 

Эр­чүү­дээ хүндлэх, эхнэрүүдээ хайрлах ухаа­ныг сургахад хүүхэд бай­хаас нь сургаж боловсролын тог­тол­цоондоо өөрчлөлт хийх цаг нь болжээ.

Алийн болгон бид цаас­тай зууралдаж, нэг өдөр ар­хи­даж, нөгөөдрөөс нь эхлээд хувь заяатайгаа эвлэрч суух вэ. Энэ өдрийг илүү үр бүтээлтэй өнгө­рүүлэх ёстой гэж гуравдугаар са­рын 8 дөхөж эхлэнгүүт л ярьдаг, хэлдэг, бас бичдэг. 

Гэвч үр дүн тө­дийлөн хангалтгүй бай­гаагийн шалтгаан хууль эрхзүйн орчин сул дорой байгаад юм. Тиймээс энэ жилдээ багтаагаад  хуулиа л хурд­хан батлая. Заа­­вал жагсаал зохиох биш зүгээр л хандлагаа эрс өөрч­лөөд үзье л дээ. Мянга харахаар нэг үз гэдэгчлэн мянган удаа ярих бус нэг удаа зориглоод энэ ажлуудаа хийе. Хуулиа батлачих­вал ирэх жилийн Мартаар илүү олон бүсгүйн амьдралд баяр бэлэг­лэх билээ.

Зураг