Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Крым Орост нэгдэх эсэхээ бүх нийтийн санал асуулгаар шийдэхээр боллоо

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Крымийн Радын дээд зөвлөлөөс ОХУ-д нэгдэх эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргажээ.

Санал асуулгыг энэ сарын 16-нд явуулах шийдвэрийг дээд зөвлөлийн 81 гишүүнээс 78 нь дэмжсэн байна.

Санал асуулгын хуудас хоёр асуултаас бүрдэх гэнэ.

Үүнд,

  1. Крымийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулахыг зөвшөөрөх эсэх.
  2. 1992 оны Крымийн үндсэн хуулийг сэргээхийг зөвшөөрөх эсэх гэсэн хоёр асуултаар явуулах юм байна. 

Энэ санал асуулгад Севастополь хотын иргэд бас оролцох гэнэ. Учир нь энэ хот Крымийн засаг захиргаанд хамаардаггүй онцгой бүсэд тооцогддог юм.

Эх сурвалж: РИА "Новости" агентлаг