2021/04/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-2°
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
11:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/03/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Путин “Их найм”-аар дэнчин тавьж байна

Г.Уянга, Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 4
Өдрийн шуудан
В.Путин “Их найм”-аар дэнчин тавьж байна

Дэлхийн хөгжлийг тэргүүлэгч долоон гүрний удирдагчид Украйны асуудлаар ОХУ-ын эсрэг нэгдэж энэ оны зургадугаар сард Сочид хийхээр төлөвлөсөн “Их найм”-ын уулзалтын бэлтгэл ажлыг царцаахаар болсноо мэдэгджээ.

“Бид Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ-ын удирдагчид мөн Европын Холбоо болон Европын комиссын Ерөнхийлөгчид хамтран Украйны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж буй ОХУ-ын үйлдлийг буруутгаж байна” хэмээн уг мэдэгдэлд дурдсан бөгөөд тэд “Их найм”-ын уулзалт “G8”-ын бэлтгэл ажлыг зогсоож буйгаа онцолсон байна.

 Украйнд явуулж буй ОХУ-ын үйл ажиллагаа нь “G7” болон “G8” дээд хэмжээний уулзалтын үндсэн зарчим, үнэт зүйлийг зөрчиж байна.

Тэд Украйнд явуулж буй ОХУ-ын үйл ажиллагаа нь “G7” болон “G8” дээд хэмжээний уулзалтын үндсэн зарчим, үнэт зүйлийг зөрчиж байна хэмээн шүүмжилж, үүнээс болж дээрх шийдвэрийг гаргаж буйгаа онцлон тэмдэглэжээ. Гэхдээ нөхцөл байдлыг өөрчлөх ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлэх боломж нээлттэйг дурдсан байна.

Үүнээс өмнө Герман яг энэ үйлдлийнх нь төлөө Оросыг “Их найм”-ын бүрэлдэхүүнээс хасах ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Германы Кандлер Ангела Меркельтэй утсаар ярихдаа Оросын авч буй арга хэмжээ нь тус бүс нутагт үүссэн ер бусын нөхцөл байдалд тохирсон хэмээн үзэж буйгаа ил шулуухан мэдэгдсэн байна.

Тэрбээр үүнийгээ Киевийн засаг захиргааны дэмжлэг дор хэт үндсэрхэг үзэлтнүүд өдөөн хатгалга хийж байгаа нь гарвал нэгтнүүд, ба орос хэлээр ярьдаг иргэдийн амьдрал, эрүүл мэнд хохирох бодит аюул тулгарч байгаатай холбон тайлбарлажээ.

Олон улсын валютын сан гар сунгана

Украйныг эдийн засгийн хямралаас гарахад зориулж Америк боломжийн хэмжээгээр санхүүгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгийг АНУ-ын Сангийн сайд Жек Лью өнгөрсөн ням гаригт мэдэгджээ. Түүнээс гадна ноён Лью Киев Олон улсын валютын сангаас дэмжлэг авах хэрэгтэйг зөвлөсөн төдийгүй АНУ тус улсад ямар ч нөхцөлд гар сунгах боломжтойг онцолсон байна.

Тэрбээр “АНУ Украйнд хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд тусламж дэмжлэг үзүүлэх хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн. Бид Украйны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалж үлдэх, ирээдүйгээ өөрсдөө сонгох эрхийг нь хүндэтгэж байна. Тиймээс тус улсын улс төр, эдийн засаг нь эрүүлжиж, тогтвортой байдлаа хангах нэгдэл нягтралыг нь дэмжих болно.

Энэ зорилгынхоо төлөө бид Олон улсын валютын сантай хамтрах Украйны үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж хийвэл зохих шинэчлэлт өөрчлөлт, шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэгт нь туслахаас хэзээ ч татгалзахгүй” гэжээ.

“Их долоо” ОХУ-д болох дээд хэмжээний уулзалтыг зогсоов

Дипломат аргаар зохицуулах боломжийн эрэлд

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнөөдөр Украйнд очно. Тус улсад өдгөө Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейг ажиллаж байгаа. Ноён Хейг Украйны удирдагчидтай уулзаж яриа хэлэлцээ өрнүүлж байгаа гэнэ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өөрийн орлогч Яна Элиассоныг тус улс руу илгээжээ.

Украйнд цэрэг оруулах зөвшөөрөл Холбооны зөвлөлөөсөө хүссэн нь В.Путинийг буруутгах том шалтгаан болж буй юм.

Үүнээс өмнө НАТО Крымд явуулж буй Оросын цэргийн ажиллагааг хэлэлцэж, ОХУ-ын Холбооны зөвлөл Украйнд Оросын армийн хүчийг ашиглах Ерөнхийлөгчийнхөө хүсэлтийг хүлээн зөвшөөрсөнд санаа зовж буйгаа илэрхийлсэн. Энэ бүгдийн хариуд ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж Москва дайныг хүсэхгүй байгаа хэмээсэн юм.

Украйны асуудлыг дипломат арга, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн төлөө дэлхийн тэргүүлэгч гүрнүүд ийн анхаарал тавьж эхэлсэн. Тиймээс тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт хэн хэн нь итгэлтэй байгаа бөгөөд Украйнд цэрэг оруулах зөвшөөрөл Холбооны зөвлөлөөсөө хүссэн нь В.Путинийг буруутгах том шалтгаан болж буй юм. Улмаар энэ шийдвэрийнхээ төлөө Орос “Их найм”-ын бүрэлдэхүүнээс хасагдах эрсдэлд ч орж магадгүй болжээ.

Крымийн ард түмэнд үнэнч гэснийх нь төлөө эрүү үүсгэжээ

Энэ бүхэнтэй зэрэгцээд Украйны хилийнхэн Крым дэх бүс нутгийн штабыг үл танигдах эрхэм Оросын цэргийнхэнтэй хамтран эзэлж авсан тухай дуулиан дэгдэв. Мөн Украйны зэвсэгт хүчний зарим салбарыг эзлэх гэсэн оролдлого хийж буй тухай мэдээлэл батлагдаагүй эх сурвалжаас ирсээр байгаа юм. Өчигдөр Украйны Ерөнхий прокурорын газраас Тэнгисийн цэргийн хүчний командлагч Денис Березовскийг огцруулж, түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэснээ зарлав.

Тэд Денис Березовскийг эх орноосоо урвасан хэмээн буруутгаж буй аж. Адмирал Березовский энэ албан тушаалд ердөө ганц хоног ажилласан бөгөөд энэ үедээ Крымийн ард түмэнд үнэнч үлдэхээ илэрхийлсэн нь ийн эх орноосоо урвасан хэмээн цоллуулахад хүрчээ. Түүнийг Киевт засаг солигдсоны дараа Батлан хамгаалахын сайд Юрий Ильиний оронд томилох тушаалыг Украйны Ерөнхийлөгчийн үүрэг. гүйцэтгэгч Александр Турчинов гаргасан.

Гэвч шинэ Ерөнхийлөгчийн багийн хүн ийн ганц хоног ажиллаад огцорсон төдийгүй, эх орноосоо урвасан гэмт хэрэгт буруутгагдаж орхижээ. Тэгээд ер нь сүүлийн хэдэн өдрийн турш Крымд шилжин байршсан Украйны цэргийн хүчнийхнээс олон хүн сайн дураараа халагдаж, анги байршлаа орхиж явж буй юм.

Д.Медведевийн байр суурь таалагдахгүй байна

Украйны Дээд Рад өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд шийдвэр гаргаж Ерөнхийлөгч Виктор Януковичийг албан тушаалаас нь зайлуулахдаа Үндсэн хуулийг өөрчилж нэг үгээр төрийн эргэлт маягийн үйл явц болсон юм. Улмаар Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Александр Турчиновыг тохоон томилж, Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг ирэх тавдугаар сарын 25-нд хэмээн зарласан.

Хэрэв Янукович эх орныхоо өмнө буруутай бол түүний асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх ёстой.

Гэвч үүнийг нь В.Янукович үл зөвшөөрч буйгаа мэдэгдэж өөрийнх нь төр тэргүүлэх бүрэн эрх хэвээрээ байгаа хэмээсэн билээ. Түүнээс гадна Оросын Гадаад хэргийн яамнаас Киевийн шинэ эрх баригчдын үйл ажиллагаа болон Дээд Радын гаргасан Януковичийг огцруулах шийдвэр араасаа олон асуулт дагуулж буйг удаа дараа мэдэгдэж байв.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев “Украйны Үндсэн хуулиар Янукович хууль ёсны Ерөнхийлөгч нь мөн. Хэрэв тэр эх орныхоо өмнө буруутай бол түүний асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь тус улсын шинэ эрх баригчдад таалагдахгүй байгаа.

Энэ мэт олон асуудал дагуулсан Украйнд ойрын үед байдал тогтворжих төлөв харагдахгүй байгааг ажиглагчид онцолж байна.

Зураг
x