Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уных удахгүй бүл нэмнэ

Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 25
Өдрийн шуудан
Зураг зураг
Ким Жон Ун удахгүй бүл нэмнэ

Умард Солонгосын тэргүүн хатагтай Ли Соль Чу хөл хүнд болсон хэмээн “The Chosun Ilbo” сонин мэдээлжээ.

Тэрбээр өнгөрсөн жил охин төрүүлсэн бол удахгүй хоёр дахь хүүхдээ эх барьж авах бололтой.

БНАСАУ-ын “Rodong Sin-mun” сонины тэргүүн нүүрт нийтлэгдсэн залуу хатагтайн зургаас харахад тэрбээр жин нэмсэн нь илт мэдрэгдэж байгаа төдийгүй, задгай хэлхгэр хувцас өмссөн байжээ.

Тэгээд ч тэр хувцас нь тэргүүн хатагтайн урьд нь жирэмсэн байх үеэрээ өмсч байсантай ижил загвар хийц бүхий даашинз гэдгийг онцолжээ.

Харин эмч нар түүнийг гурваас таван сартай жирэмсэн хэмээн “оношилж” байгаа аж.

Зураг