Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдээ машины зориулалтын суудалд суулгаж яваарай

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар 2013 орон нутагт 30, нийслэлд 7 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ.

Харин амь насаа алдсан хүүхдийн насны байдлаас харахад 7 хүртэл насны хүүхэд 20 буюу 54 хувийг эзэлж байна.

Нийслэлд хүүхэд өртсөн зам тээврийн ослын тохиолдолд 1107 бүртгэгдсэн нь урьд оны үзүүлэлтээс 29,9 хувиар буурсан  хэдий ч гэтмлийн зэрэг өсчээ.

Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 70 гаруй хувь нь зориулалтын суудалд сууж зорчоогүйгээс шалтгаалсан байдаг.

Бүртгэгдсэн зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 76,8 хувь нь явганаар, 21,4 хувь нь тээврийн хэрэгсэлээр зорчигч, 1,3 хувь нь дугуйгаар, 0,5 хувь нь бусад тохиолдлоор замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртөж хохирсон байна.

Осол өртсөн хүүхдийг насны байдлаар ангилвал  8-14 насны хүүхэд 44,2 хувийг, 0-7 хүртэл насны хүүхэд 38,4 хувийг, 15-17 насны хүүхэд 17,4 хувийг эзэлсэний 62,6 эрэгтэй, 37,4 хувь нь эмэгтэй хүүхэд гэсэн тоон үзүүлэлт гарчээ.

Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байхдаа зам тээврийн осолд өртжээ.

Мөн тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 70 гаруй хувь нь зориулалтын суудалд сууж зорчоогүйгээс шалтгаалсан байдаг байна.

Тиймээс дээрх судалгаа, тоон үзүүлэлтээс хамаарч нийслэлийн Засаг дарга А/97 дугаар захирамжаар тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэх зориулалтын нэмэгдэл суудлын стандартын талаар холбогдох хууль тогтоомжинд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж танилцуулах, жолооч нарт зориулалтын хүүхдийн нэмэгдэл суудлыг хэрэглэж хэвшүүлэхэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.