Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ Ким Жон Уныг олон улсын шүүхэд өгөх шалтаг олжээ

Х.Сайхан
2014 оны 2 сарын 19
Монголын мэдээ
Зураг зураг
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун

НҮБ хоёрдугаар сарын 17-ны өдөр БНАСАУ-д хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар хийсэн судалгааныхаа тайлан илтгэлийг хэвлэн гаргажээ. 400 гаруй хуудастай уг илтгэлд судалгаа хийсэн ажлын хэсэгт багтсан гишүүдийн дүгнэлтийг цэгц, дараатай багтаасан байна. 

Ажлын хэсгийн гишүүд бүгд Хойд Солонгосын эрх баригчдыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж, хүний эрх зөрчсөн гэдэг дүгнэлтийг санал нэгтэй хийсэн байжээ. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэдэгт хүчирхийлэл, аллага, улс, төр, шашин болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хулгайлах, хоол ундыг нь удаан хугацаагаар хасч хүний ёсноос гадуур байдлаар тарчлаан зовоох зэрэг үйлдлүүд багтаж байгаа юм байна. 

Хойд Солонгост ойролцоогоор 80-120 мянган хүнтэй дөрвөн том хөдөлмөрийн лагерь байгаа бөгөөд төдий тооны хүн тарчлан зовж байгааг илтгэлд дурьдсан байна.

Үүнээс гадна хөдөлмөрийн лагериудад байгаа иргэдтэй хүн бусаар харьцдаг гэж буруутгасан байна. Хойд Солонгост ойролцоогоор 80-120 мянган хүнтэй дөрвөн том хөдөлмөрийн лагерь байгаа бөгөөд төдий тооны хүн тарчлан зовж байгааг илтгэлд дурьдсан байна. 

Илтгэлийг хураангуйлан бичсэн захидлыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хэргийнх нь төлөө тус улсын эрх баригчдыг шүүхэд өгөх болно гэдгийг сануулах юм байна. Судалгааны багийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар чухам Ким Жон Уныг өөрийг нь Олон улсын шүүхэд өгөх магадлал өндөр байгаа юм байна. 

Хойд Солонгост хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг тандах судалгааг НҮБ өнгөрсөн оны гуравдугаар сард эхлүүлсэн юм байна. Ингээд жил орчим хугацаанд хийгдсэн судалгааны үр дүн 400 гаруй хуудас бүхий илтгэл болж, БНАСАУ-ыг хариуцсан НҮБ-ын төлөөлөгч Марзуки Дарусманы гар дээр очиж буй нь энэ юм.  

Ажлын хэсгийнхэн судалгааны ажлынхаа хүрээнд БНАСАУ-аас зугтан гарсан олон хүмүүстэй уулзаж ярилцсан бөгөөд тэднийг олж уулзахын тулд дэлхийн өнцөг булан бүрт очих шаардлагатай тулгарч байсан гэнэ.

Харин Хойд Солонгосын тал энэхүү илтгэлийг Социалист тогтолцоог түлхэн унагахын тулд суртал ухуулга хийх зорилготой худал хуурмаг зүйл хэмээн нэрлэсэн байна. 

Зураг