Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж 86 хүнийг ажилд зуучилжээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржид өнгөрөгч 7 хоногт хөдөлмөр зуучлалын нэгдсэн системд www.myjob.mn сайтаар дамжиж нийт 129  ажил хайгч бүртгүүлснээс 86 нь ажлын байранд зуучлагджээ.

Хамтран ажилладаг ажил олгогч байгууллагуудаас нь шинээр 84 нээлттэй ажлын байр зарлагдсан байна.

 Ажил хайгчаар бүртгүүлсэн болон бүртгүүлж амжаагүй ажил хайгчид МЗХ-ны төв байр, 103 тоотод очиж одоо байгаа, шинээр зарлагдсан нээлттэй ажлын байруудаас сонголтоо хийх боломжтой.

Мөн Залуучуудын бүтээн байгуулалтын бригадад бүртгэх ажил 21 аймаг, 330 сумдад эрчимтэй үргэлжилж байгаагийн зэрэгцээ ажил олгогч байгууллагуудаас бригадын захиалгын тоо эрс нэмэгдэж байгаа аж. 

Иймээс Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржид  ажил хайгчаар бүртгүүлсэн болон бүртгүүлж амжаагүй ажил хайгчид МЗХ-ны төв байр, 103 тоотод очиж одоо байгаа, шинээр зарлагдсан нээлттэй ажлын байруудаас сонголтоо хийх боломжтой.