Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахад хууль эрхзүйн орчин нөлөөлж байна

Ж.Отгонмягмар
2014 оны 2 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ‘’Би чадна’’ нээлттэй өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн талаар ‘’Бид чадна Эм Эн нэгдэл’’ ТББ-ын тэргүүн Б.Отгонтуяагаас зарим зүйлийг тодрууллаа. 

-“Би чадна” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гол зорилго нь юу байв?

-Өнөөдрийн /өчигдөр/ үйл ажиллагаанд хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийг дад­лага­жиг­чаар сурган ажилд авах, эсвэл шууд ажилд авах аж ахуйн нэгж, компаниудыг оролцуулан хөгж­лийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд холбож өгөх зорилготой. 

Түүнчлэн энэхүү өдөрлөгөөр аж ахуйн нэгж, компаниудад хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийг авч ажиллуулах заавар зөвлөгөө өгч байна. Мөн хууль эрх зүй, иргэдийн сэтгэл зүй болон ажлын байрны онцлогийн талаар зөвлөж байгаа.

Cонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэд гар, хөлийн чадвар буюу юм өргөх, оёх, зураг зурах зэрэг гар урлалын зүйл бүтээхдээ хамгийн авъяастай хүмүүс байдаг. 

-Ажил олгогч компаниуд хөгж­лийн бэрхшээлтэй иргэ­дийг авч ажиллуулах тал дээр хэр идэвхтэй байдаг бол?

-Хөгжлийн бэрхшээлтэй ир­гэд ажил хөдөлмөр эрхлэх чи­н хүсэлтэй байдаг. Гэсэн хэ­дий ч ажил олгогчид тэ­дэн­тэй ойлголцоход хүнд, ажил хийж чадахгүй гэж үзээд ажилд авах нь ховор байдаг. 

Тий­мээс энэхүү өдөрлөгөөр хөгж­лийн бэрхшээлтэй ч эн­гийн хүмүүстэй адил, тэнцүү хө­дөл­мөр эрхэлж өөрсдийгөө хийж бүтээж чадна гэдгээ нотлон харуулж байгаа зарим хүмүүс ирж туршлагаасаа хуваалцаж байгаа.

-Уг нь аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй ир­гэдийг авч ажиллуулах ёстой биз дээ?

-Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 25 буюу түүнээс дээш ажилчинтай байгууллага ажиллах хүчнийхээ дөрвөн хувиас багагүй хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулах ёстой гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч уг хуулийн заалт хангалттай хэрэгжиж чадахгүй байгаа. 

-Тэгвэл аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн бэрхшээлтэй ир­гэдийг авч ажиллуулах со­нир­­хлыг төрүүлэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?

-Ер нь хөжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олгогчид ажил олгох сонирхлыг төрүүлэх нь хамгийн чухал байгаа. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд сонсголын бэрхшээлтэй иргэ­дийг ажилд авах хүсэл сонир­хол маш бага байдаг. Дээр нь тэдгээр иргэд сонсголгүй буюу хэл ярианы бэрхшээлтэй гэдэг утгаараа халамжаас тэтгэмж авдаг. 

Үүнээс болоод дээрх иргэдийг хөдөлмөрийн чадвар алдалттай гэж үзээд буруу ойлгох нь их байдаг. Гэтэл сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэд гар, хөлийн чадвар буюу юм өргөх, оёх, зураг зурах зэрэг гар урлалын зүйл бүтээхдээ хамгийн авъяастай хүмүүс байдаг. 

Тиймээс сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүсийг энэ төрлийн үйл ажил­лагаа явуулдаг ажил ол­гогч компаниудад зөв ойлгуу­лах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн чадвар алдалт нь тийм сул, дорой биш гэдгийг л тухайн аж ахуйн нэгжүүдэд ойлгуулах нь нь хамгийн чухал асуудал болоод байна. 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эзэмшсэн мэргэж­лийн дагуу ажиллах бо­ломжийг бүрдүүлэхийн тулд цаашид ямар ажил хийх вэ?

-Хөгжлийн бэрхшээлийн ул­маас өөрийн эзэмшсэн мэр­гэж­лийн  дагуу ажиллах боломжгүй байгаа иргэдийнхээ хүсэл тэмүүллийг хурцалж, ур чадварыг нь бодитоор үнэлж, тогтвор суурьшилтай ажиллах ажлын байртай болгоход дэмжлэг үзүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагуудаас хүссэн.

Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид ч нийгмийн баялаг бүтээгч гишүүд байж чадна. Тиймээс бидэнд эрхзүйн орчин, ажлын хүртээмж, заавар зөвлөгөө болон гол нь итгэл хариуцлагыг л хүлээлгэх шаардлагатай байна. Тиймээс энэ төрлийн ажлыг бид цаашид хийсээр байх болно.

Зураг