Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэл хөдлөм түүх: Эх үрийн нандин холбоогоор ээж нь ухаан оржээ

Ч.Болортуяа
2014 оны 2 сарын 13
iKon.MN
Хүүгийнхээ дууг сонссон ээж 2013 оны тавдугаар сард ухаан оржээ. Тэр үед хүү ярьж сурч байсан байна.

Бие давхар байсан Жан Ронгзинг гэх Хятад бүсгүй аймшигт ослын улмаас комд оржээ. Түүнийг ухаан орох боломжгүй гэж бүсгүйг эмч нар гэрт нь гаргасан байна. Гэхдээ бүсгүйн хэвлийд бойжиж буй үр эрүүл энх өсч торниж байгааг эмч нар дуулгажээ.

Хүү нь хоёр настайгаасаа ээждээ хоолыг нь зажилж аманд нь хийж өгч эхэлжээ.

Тиймээс түүний гэр бүл, найз нөхөд, хамаатан садан нь бүсгүйг гэртээ халамжлан эмчилснээр хүүхдийг эрүүл саруул хийсвэр хагалгаагаар гаргаж авчээ. 

Хамгийн гайхалтай нь бүсгүй хүүхдийнхээ дууг сонсч комоос гарсан нь дэлхийн хэвлэлийнхний анхаарлыг татаад байна. Хүүхдийн ээж ухаан орсон ч бие нь гүйцэд сэргээгүйгээс хоолоо зажлах зэрэг чадваргүй болоод байгаа аж. 

Харин түүний хүүхэд одоо гурван настай. Тэрбээр хоёр настайгаасаа ээждээ хоолыг нь зажилж эхийнхээ аманд хийдэг байна. 

Энэ бол дэлхий дээрх гайхамшигтай үйл явдлуудын нэг яах аргагүй мөн билээ. Эх үрийн нандин холбоо ийнхүү ээжийг нь ухаан ороход тусалсан биз ээ. 

 Хүү өдөр бүр ээжийнхээ дэргэд байж тоглож, наадан ээжийгээ баясгадаг байна

Хүү ээждээ их хайртай. Түүний бүх л хоолыг зажилж өгч болгоомжтойгоор аманд нь хийж өгдөг байна.
Тэдний гэр бүлийг найз, нөхөд, хамаатан садан нь дэмжин тэтгэж байна.
Хүү өдөр бүр ээжийнхээ дэргэд байж тоглож, наадан ээжийгээ баясгадаг.