Өвлийн олимпийн бас нэгэн онцлох үйл явдал эгч дүүс цаначид байлаа. Канадын гурван эгч, дүү цанын чөлөөт үсрэлтийн могул төрөлд хүч сорьж хоёр нь алт, мөнгөн медалийг хүртсэн нь "Сочи -2014" олимпийн онцлог үйл явдлын нэг болсон юм.
Алтан медаль хүртсэн Жастин Дюфүр Лапуантийн медалиа хүртсэн агшныг дэлхийн хэвлэлүүд онцолж байна.
Түүний талаар сэтгүүлч нар бичихдээ "шаргал үс, нулимсаа урсгасаар төрийн дууллаа дуулж байгаа нь яг л сахиусан тэнгэр мэт үзэсгэлэнтэй" хэмээн зүйрлэжээ.
Гурвал эгч дүүсийн хоёр нь алт, мөнгө нөгөөх нь 12-р байрт орсон байна.