Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: "Дата эрх чөлөө" V үзэсгэлэнгийн нээлт болно

П.Сайнжаргал, IKON.MN
35 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АТГ-ын олон нийттэй харилцах төвд

09:00 цагт “Нийслэлийн төсөвт иргэдийн хяналт” хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Туушин зочид буудалд

10:00 цагт БНЭУ-ын Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” сэдэвт сургалтыг зохион байгуулна.

Bluemon төвийн нэгдүгээр давхарт “Norphei Art Gallery”

10:00-12:00 цагт "Бодлогод залуусын хяналт" ТББ-аас жил тутам зохион байгуулдаг "Дата эрх чөлөө" V үзэсгэлэнгийн нээлт болно. 

Энэ жилийн хувьд “Иргэдийн хяналт" сэдвийг онцолж, “Олон улсын авлигын эсрэг өдөр”-ийг тохиолдуулан нээх болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт БНХАУ-ын “Мен дун энержи” ХХК-ийн захирал Ли Жан Хуа “Олгой булаг” ХХК-ийн “Төхөм” уурхайд хөрөнгө оруулалт хийж хохирсон асуудлаар мэдээлэл хийнэ.