Уншиж байна ...

“ЗИНТ” ХХК “Томууны эсрэг хамтдаа” аяны хүрээнд 53.6 сая төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн бүтээгдэхүүн хандивлалаа

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 2 минутын өмнө
Сурталчилгаа

“ЗИНТ” ХХК томуугийн улирлын үед хүүхэд, хамгаалалт шаардлагатай бүлгийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Томууны эсрэг хамтдаа” аяныг хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд тус компани нийт 53.6 сая төгрөгийн үнэ бүхий Эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хүүхэд хамгааллын байгууллагууд болон халамжийн төвүүдэд хандивлалаа. 

Хандив дараах байгууллагад хүргэгдэв:

  • Өнөр бүл хүүхдийн төв
зураг
 
  • S.O.S Children’s Villages Mongolia
зураг
 
  • Ид Шидийн Орон–2
зураг
 
  • Lotus Children’s Centre
зураг
 
  •  “Эрдэм” хүүхдийн асрамжийн төв
зураг
 
  • Манай гэр–1 асрамжийн газар
  • 3 хүүхдийн эмнэлэг
  • Хүүхдийн цэцэрлэг
зураг
 

Халдварын эрсдэл өндөр байдаг томуугийн улиралд хүүхдүүдийн өвдөлтийг намдаах, халуун бууруулахад өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүнийг хандивласан нь хүүхдийн эрүүл мэндийн анхан шатны тусламжид бодитой дэмжлэг болсон байна.

“ЗИНТ” ХХК нь эрүүл мэндийн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд болон гэр бүлд чиглэсэн төслүүдийг тогтмол хэрэгжүүлдэг. Энэ удаагийн “Томууны эсрэг хамтдаа” аян нь компанийн “Хүүхэд бүрийн эрүүл мэндийн төлөө” бодлогын хүрээнд хэрэгжиж буй дараагийн ажил бөгөөд цаашид илүү өргөн хүрээнд үргэлжлэх юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.