Уншиж байна ...

Арваннэгдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд арваннэгдүгээр сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.

  • 11.08-ны Бямба гарагийн 14:30 цагт Алтан цомын барилдаан
  • 11.09-ний Ням гарагийн 14:30 цагт Алтан цомын барилдаан
  • 11.15-ны Бямба гарагийн 14:30 цагт Алтан цомын барилдаан /3-р тойргийн эхний хагас/
  • 11.16-ны Ням гарагийн 11:00 цагт Аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан
  • 11.21-ний Баасан гарагийн 13:00 цагт Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 11.22-ны Бямба гарагийн 11:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан
  • 11.26-ны Лхагва гарагийн 13:00 цагт Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 101 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан
  • 11.29-ний Бямба гарагийн 11:00 цагт Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан