Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Гоёлын будалтыг удаан тогтоохын тулд эрдэстэй усаар шүрш

Өдрийн шуудан
2014 оны 1 сарын 18
Өдрийн шуудан
Гоёлын будалтыг удаан тогтоохын тулд эрдэстэй усаар шүрш

Халуун бүгчим орчинд удаан байхад нүүрний будаг бүдгэрэн урсах нь бий.

Иймд үдэшлэг цэнгүүнд очихын өмнө доорх зөвлөгөө танд хэрэг болж мэднэ.

  • Гоёлын будалт хийхийг өмнө нүүрэндээ таван минут орчим чангаруулах үйлчилгээтэй бигнүүр тавь.
  • Будгаа удаан тогтоохын тулд эрдэстэй усаар шүрших
  • Шингэн энгэсэг тавьсны дараа пудр шингээгчийг 20 см-ийн зайнаас шүрших. Дараа нь алчуураа нүүрэндээ хөнгөн тавина. 
  • Хэрэв та тослог арьстай бол энгэсэг тавьсны дараа эрдэстэй усыг шууд нүүр рүүгээ шүршиж болно. Ингэснээр нүүрний гялайлтыг бууруулж, нүх сүвийг агшаахад тустай.
  • Нүүрээ будахын өмнө зовхиндоо энгэсэг тавих шаардлагатай. Ингэвэл зовхины тень жигд түрхэгдэж сормуусны будаг илүү өтгөн харагдах болно. Ингэснээр таны нүүрний будаг илүү удаан тогтох бөгөөд арьс тань үргэлж залуу сайхан байх болно. Мөн та нүүрээ будахдаа байгалийн гаралтай тос хэрэглэвэл зохимжтой.
Зураг