Уншиж байна ...
Зураг
Зураг

Бээжин-Улаанбаатарын галт тэрэг өнөөдөр Улаанбаатарт ирлээ

ikon.mn
2025 оны 6 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Бээжин-Улаанбаатар чиглэлийн 23-р галт тэрэг цар тахлаас хойш 5 жил зогссоны дараа анхны аяллаа хийж Улаанбаатар өртөөнд өнөөдөр 14:35 минутад орж ирлээ. 

Тус галт тэрэг нь Хятадын төмөр замууд корпорацын харьяа Бээжингийн төмөр замын хариуцан аялуулж байгаа галт тэрэг юм. Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг нь анх 1985 оны 5 дугаар сараас эхлэн аялж эхэлсэн бөгөөд үүнээс хойш Монгол, Хятад хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болж ирсэн юм.

зураг
 

Цаашид тус галт тэрэг 7 хоног бүрийн Мягмар гарагт Бээжин хотоос хөдөлж Улаанбаатарт Лхагва гарагийн 14:35 цагт ирэх бол Улаанбаатар – Бээжин чиглэлийн 24-р галт тэрэг Пүрэв гарагийн 07:18 цагт хөдөлж Баасан гарагийн 14:35 цагт Бээжин хотноо хүрнэ.

Ташрамд  өгүүлэхэд, БНХАУ нь 6 улстай төмөр замаар зорчигчийн галт тэрэг солилцдог бөгөөд дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлаас хойш хамгийн анх Лаос улстай  зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө нээсэн бол хоёр дахь улс нь манай улс болж байсан.

зураг
 
зураг
 

Хятадын төмөр замууд корпорацийн ерөнхий захирлын урилгаар 2023 онд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн БНХАУ-д айлчлахдаа хоёр орны төмөр замын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх зэрэг олон чухал асуудлаар тохиролцсоны нэг ийнхүү бүрэн шийдэгдэж байна.

Бээжин-Улаанбаатарын зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн сэргэснээр Хятадын талтай олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг цар тахлаас өмнө аялуулж байсан бүх чиглэлд сэргээж байгаа юм. Өмнө нь Улаанбаатар-Эрээн, Улаанбаатар-Хөх хот чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээгээд байсан юм.


Эх сурвалж: "УБТЗ" ХНН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.