Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулав.
Тэрбээр "Боловсролыг дэмжих жилийн хүрээнд багшийн нийгмийн асуудлыг сайжруулах, сургуулиудын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, тэр дундаа 2030 он гэхэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн тоо 88,000-аар нэмэгдэнэ. Үүнд хэрэгтэй 108 сургууль, 95 цэцэрлэгийг одооноос барьж байгуулах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Хоёр жилийн хугацаанд буюу 2026, 2027 оны төсөвт тодорхой хэмжээгээр суулгана. Мөн нийслэлтэй хамтарч Улаанбаатарт баригдах сургуулийн газрын асуудал, байршлыг тодорхойлно.
Мөн олон улсын инженерийн сургуулийг Хүннү хотод байгуулахаар боллоо. Энэ нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль(ШУТИС)-ийн харьяанд байх бөгөөд Өвөр Монголын Аж үйлдвэрийн сургуультай хамтарч байгуулна. Ингэснээр жилд 3,000 гаруй инженерийг бэлдэх боломжтой болно.
Хятад улс нь технологийн том гүрэн болж байгаа. Байгалийн ухаан, тэр дундаа инженерийн чиглэлээр боловсон хүчний бэлтгэхэд хамтран ажиллах болсон нь ихээхэн урагшилж буй ажлын нэг.
ХҮН намын мөрийн хөтөлбөрт орсон эрчим хүч, боловсролын салбарын ажлууд нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бүрэн тусаж, Засгийн газрын төлөвлөгөөнд орсон байдаг. Эдгээр ажил цаашид үргэлжилнэ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!