Уншиж байна ...
Зураг
Зураг

Аж ахуйн нэгж, байгууллагын 25 хувиар татвар төлөх босго ₮6 тэрбум байсныг ₮10 тэрбум болгон нэмэгдүүлэхээр болжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Тус хуулийн төсөлд ямар онцлох заалт тусгагдсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай гэсэн үндсэн дөрвөн том хуульд гол өөрчлөлтүүд орно. Тухайлбал аж ахуйн нэгжүүдэд дараах өөрчлөлт мэдрэгдэнэ. Үүнд:

  1. Аж ахуйн нэгжийн 25 хувиар татвар төлөх босго зургаан тэрбум байсныг 10 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлнэ. 6-10 тэрбум төгрөгийн ашгийг татварыг 15 хувь болгож бууруулна. 
  2. Жижиг, дунд аж ахуй нэгжүүдийн нэг хувиар татвар төлөх босгыг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, гурван жил хөнгөлнө. 
  3. Аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор ажилтнаа сургах, мэргэшүүлэх болон ажилтны хувийн хэрэгцээний зардлыг хасагдуулахыг зөвшөөрч, зардлыг төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг нээнэ. 
  4. Баримт худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн тохиолдолд үнийн дүнд НӨАТ шингэсэн гэж үзэж хасагдах эрхийг нээнэ. 
  5. Дотоод болон импортын НӨАТ-ын төлбөрийг хоёр сар хүртэлх хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлнэ. 
  6. Үндсэн хөрөнгийн худалдан авалт болон оршин суугч бус этгээдээс авсан ажил үйлчилгээний НӨАТ-ыг хасалт хийж болно. 
  7. Гадаадад хийсэн бараа ажил, үйлчилгээний зардлыг хасагдах зардалд тооцохыг зөвшөөрнө. 
  8. Аж ахуйн нэгжийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас үүссэн хохирлын нөхөн төлбөрийг орлогын албан татвараас чөлөөлнө.
  9. Гадаад улсаас Монгол Улсад оршин суугч этгээдэд цахимаар үйлчилгээ үзүүлж буй үйлчилгээнд НӨАТ ногдуулж, тэдгээрийг суутган төлөгчөөр бүртгүүлнэ" хэмээн танилцуулав.

видео: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1278583330559423